“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ: АСУУДАЛ, ШИЙДЭЛ, ДЭМЖЛЭГ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Монгол улсын засгийн газар 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарласантай холбогдуулан МУБИС-ийн БСС-ийн БСАЗ-н тэнхим БХАН (Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг), Монголын Үндэсний номын сантай хамтран 2024 оны 11-р сарын 16-нд “Хүүхэд, залуучуудын хөгжил, төлөвшил: Асуудал, шийдэл, дэмжлэг” сэдвийн хүрээнд багш бэлтгэх их сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. 

    МУБИС-ийн БСС, БС, НХУС, МБУС, СӨБС, Архангай аймаг дахь БС,  МУИС, МУИС-ийн Зүүн бүсийн Дорнод дахь сургууль, Глобал Удирдагч ИС, Шихихутаг ИС-ийн нийт 27 оюутны 15 илтгэлийг үндсэн хуралдаанаар хэлэлцэж, 18 оюутны бэлтгэсэн 12 илтгэлийг сонсож танилцлаа. Бага хуралд тавигдсан илтгэлүүдийн 47% нь сургуулийн өмнөх, сургуулийн бага болон өсвөр насны хүүхдийн хөгжил, төлөвшил, 40% нь оюутан залуучуудын суралцахуй, бие даан ажиллах чадвар, үнэт зүйлс, хувь хүний хөгжил, 13% нь сургалтын орчин, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний чанартай холбоотой асуудлыг хөндсөн байв.

 Мөн МУБИС-ийн БСС, БС, НХУС, МБУС, МУИС, ИЗОУИС, ГУИС-ийн нийт 18 оюутны 12 ханын илтгэлийг үзэж танилцав. Ханын илтгэлүүд нь өсвөр насны хүүхдийн үнэт зүйлсийн чиг хандлага, сурагчдын шүүн тунгаах, бие даан ажиллах болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх боломж, оюутны ёс суртахууны төлөвшлийг судалсан судалгааны үр дүнгээ тулгуур схем, диаграмм, оюуны зураглал, түлхүүр үгсээр илэрхийлсэн  үзүүлэнгээр танилцуулсан болно.

БСС-ийн БСАЗ тэнхимийн эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн баг илтгэлүүдийг шүүн үнэлж, тэргүүн, дэд, гутгаар байранд гурван илтгэгч, тусгай байранд найман илтгэлийг тус тус шалгарууллаа.

Тэргүүн байрыг “Бие даан суралцах чадвар болон ахлах ангийн сурагчдын бие даан суралцахад бэлэн байдлыг шинжилсэн нь” илтгэлээрээ МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 4-р дамжааны оюутан Э.Болортунгалаг

Хоёрдугаар байрыг “Хувийн өсөлтийн санаачилга болон сурлагын амжилтын хамаарлыг судалсан нь” илтгэлээрээ МУИС-ийн СЭС-ийн 3-р дамжааны оюутан А.Аминсарнай Н.Додмаа.

Гуравдугаар байрыг “Оюутны бие даах ажлын чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” илтгэлээрээ МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан  Ч.Отгончимэг, О.Шинэбаяр нар шалгарч шагнал хүртэв.

МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан  А.Ариунжаргал, А.Нандинжаргал нар “Оюутны уншихад хандах хандлагад хийсэн судалгааны үр дүн” хамтарсан илтгэлээрээ, мөн сургуулийн Боловсрол судлалын 4-р дамжааны оюутан Э.Аззаяа, А.Мөнгөншагай нар “Монгол ардын зүйр цэцэн үгийн сурган хүмүүжүүлэх ач холбогдол” сэдэвт хамтарсан илтгэлээр, Боловсрол судлалын 4-р дамжааны оюутан Б.Төмөотогоо, Б.Мядагмаа нар “Өсвөр насны сурагчдын электрон тамхи хэрэглэж буй байдлын шинжилгээ”, 3-р дамжааны оюутан Ц.Халиунаа, Н.Бямбабаяр нар “Ахлах ангийн сурагчдын сэтгэл хөдлөлийн чадамж, суралцах хэв шинжийн хамаарлын шинжилгээ” сэдэвт илтгэлээрээ БХАН-ийн тусгай байрын шагналыг хүртэв. МУБИС-ийн НХУС-ийн 2-р дамжааны оюутан У.Пүрэвдорж, Б.Мишээл нар “9-р ангийн түүхийн хичээлээр сурагчдын шүүн тунгаах чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт ханын  илтгэлээрээ, мөн сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Сарнай, И.Жанбота “Сургуулийн орчин дахь хүүхдийн эрхийн хэрэгжилт” ханын илтгэлээрээ, МУБИС-ийн Архангай дахь БС-ийн СэС-ийн 3-р дамжааны оюутан Д.Отгонсүрэн, Ц.Цээжаргал нар “Оюутнуудын бие хүний чиглэлийг, сэтгэл зүйн сайн сайхан байдалтай харьцуулан судлах нь” ханын илтгэлээрээ, МУБИС, БСС, Боловсрол судлалын 4-р дамжааны оюутан Ц.Наранцэцэг “Ахлах ангийн сурагчдын зөөлөн ур чадвар ба өөртөө хандах байдал” ханын илтгэлээрээ  тусгай байр эзэлж, өргөмжлөл, МҮНС-ийн нэрэмжит шагналыг хүртэцгээв. Хурлын төгсгөлд оюутнууд үндэсний номын сангийн үйл ажиллагааг танилцах богино аялалд оролцож, ханын илтгэлийг сонирхоцгоов. 


 

Бусад мэдээ