ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

ЗОРИЛГО:
      Оюутнуудын бие даан хөгжих чадвар, нөөц боломжийг нь нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг хандлагыг нь өсгөн нэмэгдүүлэн оюутнууддаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдний дуу хоолой болон ажиллах, мөн оюутнуудад чиглэсэн сургалт хүмүүжлийн болон соёл, урлаг, спорт, танин мэдэхүйн олон талт үйл ажиллагаагаараа дамжуулан оюутнууд хоорондын харилцаа холбоог сайжруулах нөхөрсөг, ёс зүйтэй сургалтын орчинг бүрдүүлэхэд оршино.

ЗОРИЛТ:

  • Оюутан залуусыг сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж, харилцан солилцож оюутнуудад хүргэх.
  • Оюутнуудын суралцах орчин сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, сургуулийн удирдлагуудтай нягт холбоотой ажиллан оюутнуудын санаа бодлыг сургуулийн үйл ажиллагаанд тусгах.
  • Оюутнуудын чадвар ёс зүй, харилцааны соёл, мэдлэг боловсрол, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс нийгэм эдийн засгийн болоод танин мэдэхүй илтгэл, семинар, уулзалт, ярилцлагыг зохион байгуулах