СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

“СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”

Эрхэм зорилго

Монгол хүний сэтгэцийн хөгжил, төлөвшлийг оношлох, сэтгэл зүйн зөвлөгөө, судалгаа, сургалт, сэтгэц засал зэрэг сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх

Танилцуулга

  • Тус төв нь анх 2009 онд МУБИС-ийн Боловсролын судлалын сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн дэргэд БСШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр Сэтгэл зүйн үйлчилгээний үндэсний төв нэртэйгээр байгуулагдсан
  • 2014 оны 2 дугаар сарын 21 өдрийн захирлын А/33 тоот тушаалаар “Сэтгэл зүйн үйлчилгээний төв” болон үйл ажиллагаа явуулсан.
  • 2023 оны 2 дугаар сарын 07 өдрийн захирлын А/33 тоот тушаалаар хүрээлэнд нэгдэж “Багшийн хөгжил, сургалт судалгааны хүрээлэн” болон үйл ажиллагаа явуулсан.
  • 2024 оны 2 дугаар сарын 03 өдрийн захирлын А/33 тоот тушаалаар “Сэтгэл зүйн үйлчилгээний төв” болон үйл ажиллагаа явуулж байна.

Манай мэргэжилтнүүд


Төвийн эрхлэгч: сэтгэл судлаач М.Хишиг-Ундрах /Доктор, дэд профессор/


Мэргэжилтэн: сэтгэл судлаач А.Еркежан /докторант/


Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Сэтгэл зүйн оношлогоо, судалгаа

  • Боловсролын сэтгэл судлал: Суралцахуй болон багшлахуй (сурлагын амжилт)
  • Нийгмийн сэтгэл судлал: Олон нийтийн сэтгэл зүй, гэнэтийн аюул осол, байгалийн гамшигт өртсөн иргэдийн сэтгэл зүй,
  • Бие хүний сэтгэл судлал: Зан үйл, стресс, зориг, авьяас, сэтгэлийн хөдөлгөөн, харилцаа
  • Танин мэдэхүйн сэтгэл судлал: Ой тогтоолт, анхаарал, сэтгэхүй, хэл яриа, оюун ухааны хөгжил

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх

  • Хувь хүний хөгжлийн сэтгэл зүйн асуудал
  • Гэр бүлийн сэтгэл зүйн асуудал
  • Хамт олны сэтгэл зүйн асуудал
  • Суралцахуйн бэрхшээлүүд, шийдвэрлэх арга зам
  • Харилцааны сэтгэл судлал
  • Мэргэжил сонголт, мэргэжлийн чиг баримжаа

Сэтгэц засал, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх

  • Өөрийгөө таних дасгал, тренинг
  • Уур бухимдлаа тайлах
  • Стрессээс гарах арга зам
  • Тайвшралын дасгал техник
  • Сэтгэл гутрал, айдсаас гарах техник
  • Танин мэдэхүй төрх үйлийн сэтгэл засал
  • Гэр бүл, хосын сэтгэл засал
  • Хүүхдийн сэтгэл засал
  • Богино хэмжээний контентууд /оюутнууд, багш ажилчдад зориулсан/

Арга зүйн судалгаа

  • ИДИКС, TAT, BERS-2 зэрэг шинэ арга зүйг Монгол орны нөхцөлд тохируулан нутагшуулж, хэрэглээнд оруулсан.
  • Одоогоор ABAS-3 дасан зохицохуйг судлах шинэ арга зүйг нутагшуулах ажил явагдаж байна.
  • Сэтгэл судлал онол-арга зүйн сэтгүүлийг жил бүр 2 дугаар эрхлэн гаргадаг

Сургалт

  • Хувь хүн албан байгууллагын захиалгат сургалт
  • Мэргэжилтнүүдэд зориулсан шинэ арга зүйн сургалт (ИДИКС, TAT, BERS-2, ABAS-3)

Холбоо барих хаяг: МУБИС хичээлийн 9-р байр 26 тоот

Фэйсбүүк пэйж : МУБИС-Сэтгэл зүйн үйлчилгээний төв

Цахим шуудан: psy.center@msue.edu.mn

Утас: 99087640, 99657573