НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ, ЗАЙН СУРГАЛТЫН ТЭНХИМ

 

Насан туршийн боловсролын тэнхим анх МУБИС-ийн захирлын 2014 оны  06 сарын 02-ны өдрийн А/110 тоот тушаалаар үүсгэн байгуулагдаж улмаар МУБИС-ийн захирлын 2017 оны 11 сарын 17-ны өдрийн А/284 тоот тушаалаар Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим болон өргөжсөн.

Тэнхимийн зорилго: Өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийн олон талт ялгаатай нөхцөлд хүний сурах хөгжих үйл явцыг дэмжихэд оршино.

“Багш, Насан туршийн боловсрол” мэргэжлээр нийт 5 төгсөлт хийж 82 оюутан төгссөн. Манай тэнхмийн төгсөгчид Нийслэл, хөдөө орон нутгийн Насан туршийн боловсролын төв, нэгжүүдэд 100% ажлын байраар хангагдан ажиллаж байна.
2020 онд “Багш, Насан туршийн боловсрол” бакалаврын хөтөлбөрөө БМИҮЗ-д магадлан итгэмжлүүлж 5 жилийн эрх авч, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан тасралтгүй сайжруулан хөгжүүлж байна.
Одоогоор НТБЗСТ нь тэнхмийн эрхлэгч доктор Д. Үүрийнтуяа, ахлах багш доктор Д. Оюунбилэг, ахлах багш доктор Б. Хонгорзул, магистр багш Т. Батхуяг, магистр багш Д. Мөнх-Эрдэнэ, зөвлөх профессороор академич Б. Жадамба болон арга зүйч Б. Хажидмаа нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Багш, Насан туршийн боловсролын 1-3 дугаар ангийн нийт 37 оюутан суралцаж байна.
НТБЗСТ нь их, дээд сургуульд багшилж буй инженер, орчуулагч, хуульч зураач гэх мэт багш бус мэргэжлийн магистртуудад зориулсан “Багшлах мэргэжил” 12 кредитийн сертификатын сургалт болон  байгууллага, хамт олны  эрэлт, хэрэгцээ, хүсэлтийн дагуу 0,5-2 кредитийн “Багшлахуй” захиалгат сургалтыг нэмэлтээр зохион байгуулдаг.

  • Овог:Дэмбэрэлдорж
  • Нэр:Үүрийнтуяа
  • Ажлын байрны зэрэглэл: Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхмийн эрхлэгч
  • Үндсэн мэргэжил:Физикч, физикийн багш
  • Боловсролын зэрэг, цол:доктор
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    -Насан туршийн боловсрол
    -Тогтвортой хөгжлийн боловсрол
    -СТЕАМ боловсрол
  • Заадаг үндсэн хичээл:
    -Багш мэргэжлийн удиртгал
    -
    Дижитал эриний мэдлэг, мэдээлэл

    -Тогтвортой хөгжлийн боловсрол
    -Гоо зүйн мэдрэмжийн боловсрол
  • Овог: Должинсүрэн
  • Нэр: Оюунбилэг
  • Ажлын байрны зэрэглэл: Ахлах багш
  • Үндсэн мэргэжил: Боловсрол судлалын багш
  • Боловсролын зэрэг, цол: Доктор (Ph.D)
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    -Насан туршийн боловсролын хөгжлийн чиг хандлага, агуулга, арга зүйн хөгжил
    -Химийн сургалтын чанар, үндэсний хөтөлбөрийн үр нөлөөг дээшлүүлэх
    -Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх
  • Заадаг үндсэн хичээл:
    -Холимог бүлгийн сургалтын арга зүй 
    -Олон нийтийн боловсрол  
    -Иргэний боловсрол
    -Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол 
    -Гэр бүлийн боловсрол 
  • Овог: Баттулга
  • Нэр: Хонгорзул
  • Ажлын байрны зэрэглэл: Ахлах багш
  • Үндсэн мэргэжил: Багш
  • Боловсролын зэрэг, цол: Доктор (Ph.D)
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    -
    Боловсролын бодлого, үзэл баримтлал
    -
    Насан туршдаа суралцахуй ба насанд хүрэгчдийн боловсрол
    -
    Багшлахуй ба суралцахуйн онол, арга зүй үндэс
    -
    Насанд хүрэгчдийн суралцахуй ба багшлахуй
    -Насан туршдаа суралцахуйн чадамж
  • Заадаг үндсэн хичээл:
    -Насан туршийн боловсролын эрх зүй
    -Албан бус сургалтын онол, арга зүй
    -Насанд хүрэгчдийн сургалтын онол, арга зүй
    -Тэгш хамруулах боловсрол
    -Мэргэжлийн боловсрол
  • Овог: Тэрбиш
  • Нэр: Батхуяг
  • Ажлын байрны зэрэглэл: Багш
  • Үндсэн мэргэжил: Мэдээлэл технологийн инженер
  • Боловсролын зэрэг, цол: Магистр
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    -
    Мэдээлэл технологи
    -Хиймэл оюун ухаан
    -Цахим сургалт
    -Цахим Сургууль
    -Биг дата анализ -Сургалтын удирдлага мэдээллийн систем
  • Заадаг үндсэн хичээл: 
    -
    Онлайн сургалтын аргазүй
    -Цахим сургалтын аргазүй
    -Цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх аргазүй
  • Овог: Даваасүх
  • Нэр: Мөнх-Эрдэнэ
  • Ажлын байрны зэрэглэл: Багш
  • Үндсэн мэргэжил:Физик мэдээллийн технологийн багш
  • Боловсролын зэрэг, цол: Магистр
  • Судалгааны тэргүүлэх чиглэл: Математик, физикийн загварчлал
  • Заадаг үндсэн хичээл: Онлайн сургалтын арга зүй