ХӨТӨЛБӨРИЙН АЛБА

Боловсрол судлалын сургуулийн хөтөлбөрийн алба нь тус сургуулийн бакалаврын болон ахисан түвшний сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл, сургалтын чанарыг сайжруулах, хэрэгжүүлэх, удирдах, үнэлэх, тасралтгүй хөгжлийг хангах, оюутныг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Эдгээр үүргүүд хөтөлбөрийн албаны дарга, мэргэжилтэн, оюутны хөгжлийн арга зүйч, хөтөлбөрийн салбар болон дэд хорооны оролцоотойгоор хэрэгждэг.   

Хөтөлбөрийн албаны бүрэлдэхүүн:

  • Хөтөлбөрийн албаны дарга, Ж.Шинэбаяр
  • Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, М.Баттуул, Б.Наранжаргал, Ё.Оюун-Эрдэнэ
  • Оюутны хөгжлийн арга зүйч, Х.Гүнбилигт, Б.Заяа, Г.Лхагвасүрэн  

Хөтөлбөрийн албаны гол үйл ажиллагаанууд:

  • Сургалтын төлөвлөгөөг системтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд туслах;
  • Нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага, бэлтгэж буй мэргэжлүүдийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх;
  • Их сургуулийн хичээлийн стандарт, хөтөлбөрийн загварыг боловсруулж, файлын сан үүсгэх, нөөцлөх;
  • БМИҮЗ-өөс тогтоосон бодлого, журамд үндэслэн сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн хөтөлбөрийг үнэлэх;
  • МУБИС-ийн сургалтын удирдлага, мэдээллийн систем (ULMS), дээд боловсролын систем, боловсролын үнэлгээний төвийн системд өгсөн чиглэлийн дагуу мэдээ, мэдээлэл, өгөгдөл оруулах, засах, сайжруулах;
  • Хичээлийн хуваарийг хийх, системд оруулах, сонголт 1 болон 2-ийг хянах, кредит нэгтгэлийн тушаалийг гаргах;
  • Оюутны идэвх оролцоог сайжруулах, хөгжүүлэх үйл ажиллагааг санаачлах, зохион байгуулах, хамтран ажиллах;
  • Оюутны тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн нэгдсэн мэдээллийг бүртгэх, зохицуулах