"Багшлах мэргэжил" сертификатын сургалт:
МУБИС-Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимээс зохион байгуулдаг "Багшлах мэргэжил" сертификатын сургалт нь 2009 оноос эхлэн одоогийн нэршлээр жилд 2 удаа буюу IV, IX сард төлөвлөгөөт байдлаар зохион байгуулагдаж байна. Мөн нийгмийн эрэлт хэрэгцээ, байгууллага хамт олны захиалгад үндэслэн нэмэлтээр зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэхүү сургалтад гадаад, дотоодын их, дээд сургуулийг багш бус мэргэжлээр төгссөн, цаашид Их, дээд сургууль, МСҮТ, коллежид багшлах хүсэлтэй, магистраас дээш зэрэгтэй хүн болон одоо ажиллаж буй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд жилд ДХИС, ҮБХИС, ХААИС, ШШЕГ,ТЕГ, Сити их сургууль, Нийгэм, Сэтгэл Судлалын дээд сургууль, Ач Анагаах Ухааны дээд сургууль зэрэг байгууллагын 140 гаруй багш, ажилчид хамрагдаж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа 45 хоног бөгөөд нийт 12 кредитийн буюу 192 цагийн лекц, семинарт хамрагдаж төгссөн суралцагчид МУБИС-ийн захирлын тушаалаар "Багшлах мэргэжил"-ийн сертификат олгодог.
"Багшлахуй" захиалгат сургалт:
МУБИС-Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимээс нийгмийн эрэлт хэрэгцээ, байгууллага хамт олны захиалгад үндэслэн 2 кредитийн “Багшлахуй” захиалгат сургалтыг жилд 5-7 удаа зохион байгуулж байна. Тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу нэг удаагийн сургалтад 10-15 хүн хамрагддаг бөгөөд 5 хоногийн хугацаанд 10:00-17:10 цагт сургалт үргэлжилнэ. Нийт 40 цагийн буюу 32 цагийн лекц, 8 цагийн семинар бүхий сургалтыг зохион байгуулдаг бөгөөд дунджаар 15 сэдвийг ойролцоогоор 5-8 багш заадаг.