НИЙГМИЙН АЖИЛ АРГА ЗҮЙН ТЭНХИМ

Нийгмийн ажил арга зүйн тэнхим нь 1997 онд Их Британийн Засгийн газрын түншлэлийн хөтөлбөрийн санхүүгийн шууд дэмжлэг, тусламжаар Улсын Багшийн Их Сургуулийн дэргэд Нийгмийн ажлын сургалт судалгаа арга зүйн төв нэртэйгээр байгуулагдаж Монгол улсад анхны Бакалаврын зэрэгтэй нийгмийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн. 1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхим, 2014 оноос Нийгмийн ажил арга зүйн тэнхим болон өргөжиж, одоо 8 багшийн бүрэлдэхүүнтэй, 1000 гаруй бакалаврын төгсөгч бэлтгэгдсэн. Одоо бакалаврт 300, магистрт 20 гаруй оюутнууд суралцаж байна. Монгол улс дахь нийгмийн ажлын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны үндэс суурийг  тавихад тэнхим голлох үүрэгтэй ажиллаж ирсэн бөгөөд төгсөгчид нь нийгмийн халамж хамгаалал, ерөнхий боловсролын сургууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги болон сум хороо, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байна.

Мөн нийгмийн ажлын салбарт ажиллаж буй нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлж, чадваржуулахын тулд  ХНХЯ, БШУЯ, ЭМЯ болон харьяа агентлаг хэлтсүүдтэй хамтран аймаг, дүүргүүдэд нийгмийн ажилтнуудыг давтан мэргэшүүлж байна. Тухайлбал сургуулийн нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх 3 шатны сургалтад давхардсан тоогоор 800 гаруй сургуулийн нийгмийн ажилтан, Халамжийн нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх 3-5 шатны сургалтад 600 мэргэжилтнүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон хорооны нийгмийн ажилтнуудыг бэлтгэх сургалтаар 400 гаруй, гэр бүл хүүхэд хамгааллын салбарын 500 гаруй ажилтнуудыг мэргэшүүлсэн байна.

Нийгмийн  ажлын  хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд Нийгмийн  ажлын  багш,  судлаач  Жанет  Врайт “Нийгмийн  хөгжил  ба  нийгмийн  ажил”, Английн  Сайн  Дурын  Байгууллагын шугамаар Викторина Франк “Гэр  бүлтэй ажиллах  арга зүй”, НҮБХАС-ийн зөвлөх Каяа Талвихари “Зөвлөгөө өгөх арга зүй”, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Ода Ацуми “Дэлхийн нийгмийн  халамжийн  түүх”,  Төв Европын Их Сургуулийн судлаач багш, доктор Максим Рябков “Нийгмийн  бодлого ба  нийгмийн  халамж” хичээлүүдийг хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжүүлсэн ба Соросын Сангийн дээд боловсролыг дэмжих хөтөлбөрийн Академик тэтгэлэгт хөтөлбөрийн түншлэгч тэнхмээр шалгарч, АНУ-ын Колумбын Их Сургуулийн Нийгмийн ажлын сургуулиас доктор Катрин Конрой “Хүүхэд хамгаалал” “Нийгмийн  ажлын  дадлагын  боловсрол”, Денис Бюрнет “Өндөр  настантай  ажиллах нийгмийн  ажил” , ЮТА Их Сургуулийн  багш нартай хамтран “Хүүхэд хамгааллын чиглэлээр нийгмийн судалгаа хийх арга зүй”-н чиглэлүүдээр 2007 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд  нийгмийн  ажлын  хөтөлбөрийг олон улсын стандартад  нийцэхүйц байлгах, түүнд  хүрэхэд  нөлөөлсөн  төдийгүй, онол  практикийн уялдааг сайжруулахад чухал  ач холбогдолтой  болсон.

Нийгмийн ажил арга зүйн тэнхим 2001 оноос эхлэн нийгмийн ажлын магистр бэлтгэж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийгмийн ажлын магистр зэрэгтэй 200 мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэсэн байна. Төгсөгчид  нийгмийн халамж хамгаалал,  боловсрол, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны нэгж сум хороо болон хүүхэд хамгааллын төрийн болон төрийн бус байгууллагад засаг дарга, газар хэлтсийн дарга, төрийн бус байгууллагын тэргүүн, нийгмийн ажилтан, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, судлаач, их дээд сургуульд багш, хөтөлбөрийн албаны даргаар ажиллаж байна.

Монголын нийгмийн ажлын хөгжлийн дэмжих онол, практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг мэргэжлийн олон нийтийн хүртээл болгох, цаашлаад олон улсад таниулах үүднээс бусад орны эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. Японы Шукутоку Их Сургуулийн дэргэдэх Нийгмийн ажлын судалганы хүрээлэн,  АНУ, Япон, ОХУ, Унгар зэрэг орнуудын судлаач, эрдэмтэдтэй хамтран судалгаа шинжилгээний бүтээлүүд гаргасан. МУБИС нь олон улсын болон үндэсний төвшинд бусад сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг. Тухайлбал НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, дэлхийн зөн Монгол, Хүүхдийг Ивээх сантай эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтран ажиллаж байна.

Нийгмийн ажлын оюутнууд харилцан туршлага солилцох, онол практикийг хослуулсан үйлчилгээ үзүүлэхэд суралцах, нийгмийн шинэ үйлчилгээг турших зорилгоор  иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургуулийн дэмжлэгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна.

  • Овог: Түмээ
  • Нэр: Цэндсүрэн
  • Ажлын байрны зэрэглэл: Тэнхимийн эрхлэгч
  • Үндсэн мэргэжил: Багш
  • Боловсролын зэрэг, цол: Доктор, дэд профессор
  • Судалгааны тэргүүлэх чиглэл: Гэр бүл судлал, Хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалал, Нийгмийн ажлын дээд боловсрол, Нийгмийн үйлчилгээний үнэлгээ
  • Заадаг үндсэн хичээл:
    -Нийгэм эдийн засгийн хөгжил
    -Гэр бүл судлал
    -Жендер судлал
  • Овог: Хуажин
  • Нэр: Өлзийтунгалаг
  • Ажлын байрны зэрэглэл: Багш
  • Үндсэн мэргэжил: СӨНХ-ийн сурган сэтгэл судлаач
  • Боловсролын зэрэг, цол: Магистр
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    -Хүүхэд хамгаалал
    -Гэр бүлийн хүчирхийлэл
    -Нийгмийн ажлын дээд боловсрол
  • Заадаг үндсэн хичээл:
    -Хүүхэд хамгаалал
    -Нийгмийн ажлын арга зүй 1
    -Нийгмийн  ажлын менежмент
    -Нийгмийн асуудлын шинжилгээ үнэлгээ

 

  • Овог: Мижиг
  • Нэр: Нямдорж
  • Ажлын байрны зэрэглэл: Багш
  • Үндсэн мэргэжил: Түүхийн багш, пионерын удирдагч, арга зүйч
  • Боловсролын зэрэг, цол: Магистр
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    -Хүүхэд хамгаалал
    -Дадлагын боловсрол
    -Сургуулийн нийгмийн ажил
  • Заадаг үндсэн хичээл:
    -Мэргэжлийн удиртгал
    -Дадлагын арга зүй
    -Нийгмийн ажлын арга зүй 2
    -Хүүхэд хамгааллын үйлчилгээ
    -Сургуулийн нийгмийн  ажил
  • Овог: Намдалдагва
  • Нэр: Оюут-Эрдэнэ
  • Ажлын байрны зэрэглэл: Багш
  • Үндсэн мэргэжил:  нийгмийн ухааны багш, нийгмийн ажилтан
  • Боловсролын зэрэг, цол: магистр
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    -Нийгмийн ажлын боловсрол
    -Нийгмийн халам
    -Геронтолог
    -Ахмад настантай ажиллах
    -Нийгмийн ажил
    -Амьдрах ухаан
    -Нийгмийн үйлчилгээ 
  • Заадаг үндсэн хичээл:
    -Нийгмийн ажлын ёс зүй
    -Нийгмийн бодлого
    -Нийгмийн маркетинг
  • Овог: Отгон
  • Нэр: Жаргалсайхан
  • Ажлын байрны зэрэглэл: Ахлах багш
  • Үндсэн мэргэжил: Нийгмийн ажилтан
  • Боловсролын зэрэг, цол: Боловсрол судлалын доктор (Ph.D)
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    -
    Нийгмийн ажил-Сургалтын үнэлгээ
    -Хүний эрх
    -Хүүхэд хамгаалал
    -Нийгмийн хамгаалал
  • Заадаг үндсэн хичээл:
    -Нийгмийн ажлын эрх зүй
    -Хүний эрх, шударга ёс
    -Нийгмийн халамж хамгаалал
    -Нийгмийн ажлын нөлөөлөл
  • Овог: Төмөрбаатар
  •  Нэр: Булганзаяа
  • Ажлын байрны зэрэглэл: Ахлах багш
  •  Үндсэн мэргэжил: Нийгмийн ажилтан-Сэтгэл зүйч
  • Боловсролын зэрэг, цол: Доктор
  • Судалгааны тэргүүлэх чиглэл: Хүүхэд хамгаалал Эцэг эхийн стресс, Сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээ, Орон нутгийн хөгжил
  • Заадаг үндсэн хичээл:
    -Нийгмийн ажлын судалгааны арга зүй
    -Нийгмийн ажлын түүх, философи
    -Зан үйл судлал
    -Хүний хөгжил
    -Нийгмийн ажлын макро практик
  • Овог: Болоож
  • Нэр: Мягмарсүрэн
  • Ажлын байрны зэрэглэл: Багш
  • Үндсэн мэргэжил: Нийгмийн ажилтан сэтгэл зүйч
  • Боловсролын зэрэг, цол: Магистр
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    - Төрийн удирдлага
    -Нийгмийн ажлын удирдлага
    -Хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалал
    -Нийгмийн хамгаалал
    -Жендер судлал
  • Заадаг үндсэн хичээл:
    Мэргэжлийн суурь хичээл:
    -Нийгмийн ажлын онол
    -Хүүхэд хамгаалал
    -Нийгмийн ажлын сэтгэл судлал
    -Нийгмийн даатгал
    Сонгон судлах хичээл:
    -Хорих анги дахь нийгмийн ажлын үйлчилгээ
    -Хүний нөөцийн менежмент