“ЗАЛУУ УДИРДАГЧ” КЛУБ
Танилцуулга: Тус клубыг оюутан залуусаа дэмжин тэднийг чадваржуулах боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь түлхэц үзүүлэх зорилгоор мэргэжил сонирхлоороо нэгдсэн мэргэжлийн оюутан залуустаа хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих боломжийг нээж өгөх юм. Ирээдүйн залуу удирдагчдыг бэлтгэхэд нөлөө үзүүлэх чиглэлээр БоСС-Нийгмийн ажилтны төгсөгч Б.Санжаа санаачлан үүсгэн байгуулж, МУБИС-ийн харьяа клуб болж 2019 оны 02 сарын 28-ны өдөр 15 шинэ манлайлагч залуучуудыг бэлтгэх сургалтаар чадваржуулж үйл ажиллагаагаа эхлэж байсан. Одоогийн байдлаар 25 гишүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрхэм зорилго: Оюутан залуус бие биеэсээ суралцан хамтран ажиллаж, асуудлыг олон талаас харж, шийдлийг нэг өнцгөөс гаргах хувийн болон мэргэжлийн зүгээс нийгэмдээ бодитой хувь нэмэр оруулж чадах, оруулах сэтгэлтэй залуусын чадавхийг бэхжүүлэх.
"ЗАЛУУ ЭМЭГТЭЙ СКАУТ” клубийн танилцуулга
Үйл ажиллагааны зорилго: Энэхүү клуб нь охид эмэгтэйчүүдийн орчин үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн аль ч нөхцөлд эрхийг нь хамгаалах, тэдний нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, ,олон нийтэд сурталчлан таниулах, үзэл санааны шинэлэг эрэл хайгуул хийх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой болно.
Үйл ажиллагааны чиглэл:
-Охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн эрхийг нийтэд сурталчилан таниулах сургалт, арга хэмжээг зохион байгуулах
-Тогтвортой хөгжлийн 17 зорилгын биелэлтийг хангахад хувь нэмэр оруулах
-Клубын гишүүдийг цаашид охид эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо өргөх мэргэжилтэн болгоход бэлтгэх
ЗАЛУУ НИЙГМИЙН АЖИЛТАН КЛУБ
Танилцуулга: Залуу нийгмийн ажилтан клуб нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн бүрэлдэхүүн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн ууган клуб. 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 25 гишүүнтэй нийгмийн идэвх оролцоотой клуб юм.
Зорилго: “Нийгмийн ажилтан” мэргэжлийн хүрээнд оюутан залуучуудад мэргэжлийн итгэл үнэмшил олгох, зөв зан үйлд төлөвшүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
МУБИС ДАХЬ САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨВ
МУБИС дахь СДҮАТ нь 2017 оны 6 сард байгуулагдсан. Нийт гурван багт чиглэн 45 үндсэн гишүүн болон 150 гаруй идэвхитэн гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанп нийт 30 гаруй сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо болон 25 дугаар тусгай дунд сургуультай хамтран нийт гишүүдээ сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулах, идэвхижүүлэх, багаар болон удирдан чиглүүлэх чадваруудыг эзэмшүүлэх, бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн оролцоотойгоор шийдвэрлэх түвшинд ажиллах зэрэг чадваруудыг эзэмших зэрэг амжилттай ажиллаж байна.
Сайн дурын үйл ажиллагааны үр дүн:
Сайн дурын үйл ажиллагааны үр дүнд бүс нутагт үүссэн асуудлыг шийдвэрлэхэд сайн дурын ажилтны үүрэг оролцоотойгоор шийдвэрлэх, ахмад настан болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэн, тэдэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд оролцож, нөлөөллийн үйл ажиллагаануудыг явуулж байна. Мөн тус төв нь сайн дурын ажлаар дамжуулан оюутан залуус өөрсдийгөө чадваржуулах болон, бусдыг сайн дурын ажилд уриалан, оролцуулах, чадваржуулах зэрэг үр дүнд хүрч байна.
СЭТГЭЛ СУДЛАЛ АРГА ЗҮЙН ТЭНХИМ “СҮЛД” КЛУБ
Зорилго: Оюутнуудын хэрэгцээнд тулгуурлан өөрийн сонирхсон салбараа сонгоход нь туслах, хууль хүчний байгууллагад мэргэшиж ажиллах, түүнд хэрэгтэй ур чадварыг эзэмшихэд гол зорилго оршино.
талаарх мэдээллийг олгож эзэмших салбараа сонгоход нь туслах
Тэнхим: Сэтгэл судлал арга зүйн тэнхим
Зөвлөх багш: МУБИС сэтгэл зүйн үйлчилгээний төвийн эрхлэгч М.Хишиг- Ундрах / Ph.D, дэд проф/
Клубийн тэргүүн: Сэтгэл судлалын 3-р курсийн оюутан Б.Гоомарал
Гишүүдийн тоо:35
Үйл ажиллагаа:
Үйл ажиллагааны чиглэл: Сургалт судалгаанд чиглэсэн
хэрэгжүүлэх
Холбоо барих:
Мэйл хаяг: Suldpsychologyclub@gmail.com
Утас: 97154869
Фэйсбүүк пэйжийн линк: https://www.facebook.com/profile.php?id=61552612799944
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН “SP.ED” КЛУБ
Зорилго: Оюутан залуучуудыг нийгмийн үйл ажиллагаанд уриалан оролцуулж, тэгш хамруулах үзэл санааг төлөвшүүлж, гишүүн бүрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэн, цаашлаад нийгэмд бодитой хувь нэмэр оруулахад оршино.
Зорилт:
Алсын хараа: Тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд оюутан залуус бид хамтдаа хөгжиж чадварлаг боловсон хүчин болно.
Клубын гишүүдийн тоо: Нийт 40 гишүүнтэй, МУБИС-БоСС-иас 20 оюутан, МУБИС-Салбар сургууль бүрээс 3 оюутан
Үйл ажиллагааны чиглэл: