Алсын хараа
Судалгаа хөгжүүлэлт, суралцахуйн технологийн шинэчлэлийг манлайлж, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах
Эрхэм зорилго
Насан туршдаа суралцан, өөрчлөгдөн хөгжигч багш, боловсролын салбарт үндэсний хэмжээнд тэргүүлэх судлаач, мэргэжилтэн бэлдэх, тэдний мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах
Үнэт зүйл
Эв нэгдэл, эрдэм ухаан, бүтээлч байдал, тогтвортой хөгжил, тэгш хамруулалт
Товч танилцуулга
Монгол Улсын боловсролын хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн МУБИС анх Улсын Багшийн Институт нэртэй байгуулагдаж, улмаар ректорын 1951 оны 12-р сарын 10-ны өдрийн тушаалаар долоон кабинет байгуулсны нэг нь сурган хүмүүжүүлэх кабинет юм. Энэ бол эдүгээгийн Боловсрол Судлалын сургууль үүсэл хөгжлийн үндэс суурь нь байлаа. Улмаар 1957 онд Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим, 1983 онд Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим, сэтгэл судлалын тэнхим, 1997 онд Боловсролын хөгжлийн сургууль, 2001 онд Боловсрол судлалын сургууль болж өргөжсөн.
2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд 7 мэргэжлээр 1516 оюутан, магистр, докторын түвшинд 203 суралцагч, 7 зөвлөх багш, 33 багш, 7 тэнхимийн эрхлэгч, 3 хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, 3 оюутны хөгжлийн арга зүйч , 4 хүрээлэнгийн мэргэжилтэн, нийт 81 багш, ажилтан, ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.
Боловсрол судлалын сургууль нь магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр 8 хөтөлбөрийг итгэмжлүүлсэн бөгөөд 7 улсын 30 орчим их дээд сургууль, боловсролын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.