БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

Түүхэн замнал:  МУБИС-ийн “брэнд” судалгааг хөгжүүлэх,  боловсролын инноваци судалгаа туршилтын ажлыг чанаржуулах, үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий тус хүрээлэн  нь 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр  байгуулагдсан.

Эрхэм зорилго: Боловсролын судалгаагаар олон улсын түвшинд хүрсэн эрдэм шинжилгээ, арга зүйн тэргүүлэгч нэгж байна.

 Үйл ажиллагааны чиглэл

Эрдэм шинжилгээний төсөл
Гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.

Судалгаа

  • Боловсролын суурь болон хавсарга судалгаа хийх
  • Орчин үеийн шинжлэх ухааны шинэлэг арга зүйг нэвтрүүлэх
  • Хүүхдийн хөгжлийн үнэлгээний аргачлал боловсруулах
  • Зан-төрх танин мэдэхүйн бэрхшээлтэй хүүхдүүдийн тархалтын судалгаа
  • Клиник сэтгэл судлаачдыг бэлтгэх хөтөлбөрийн харьцуулсан судалгаа

Сургалт

  • Их, дээд болон ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт
  • Тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамруулах боловсролын онол, арга зүйн сургалт
  • Зан-төрх танин мэдэхүйн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих арга зүй      

Зөвлөх үйлчилгээ

  • Хүүхдийн хөгжлийн үнэлгээ- оношилгоо
  • Тусгай хэрэгцээтэй сурагчдын багш, эцэг эхэд зориулсан зөвлөх үйлчилгээ
  • Боловсролын судалгааны мэдээллийг олон нийтэд түгээх сурталчлах

Бүтэц: Захирал -1, эрдэм шинжилгээний ажилтан – 2, гэрээт судлаач -1

Овог: Яйш

Нэр: Шийлэгмаа

Ажлын байрны зэрэглэл: Захирал, У-1

Үндсэн мэргэжил: багш

Боловсролын зэрэг, цол: доктор

Судалгааны тэргүүлэх чиглэл: боловсролын түүх, тогтвортой хөгжлийн боловсрол, сурах бичиг судлал

Овог: Дандий

Нэр: Одгэрэл

Ажлын байрны зэрэглэл: Судлаач,

Үндсэн мэргэжил: Тусгай боловсролын багш

Боловсролын зэрэг, цол: доктор, дэд профессор

Судалгааны тэргүүлэх чиглэл: боловсрол судлал, клиник сэтгэл судлал, ТуХБ, ТэХБ

Овог: Дүгэрсүрэн

Нэр: Алтанзул

Албан байрны зэрэглэл:Эрдэм шинжилгээний ажилтан, ББ-4

Үндсэн мэргэжил: Багш

Боловсролын зэрэг, цол: магистр

Судалгааны тэргүүлэх чиглэл: Боловсролын судалгаа