Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх удаагийн баярыг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Боловсролын яамны Боловсролын тэргүүний ажилтнаар

• Боловсрол судлалын тэнхимийн багш Н.Мөнхцэцэг

• Сэтгэл судлалын тэнхимийн багш А.Баярхүү

• Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Б.Наранжаргал

МУБИС-ийн "Шилдэг цахим хичээлийн аян"-д амжилттай оролцож, шилдгээр шалгарсан:

• Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн багш Х.Бямбажав "Дохионы хэл" хичээл

• Боловсролын удирдлагын тэнхимийн багш Г.Өлзийсайхан “Боловсролын удирдлагын онол” хичээл

• Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн багш Б.Саранзаяа “Аутизмын хүрээний эмгэг” хичээлүүд тус тус шалгарсан байна.

МУБИС-ийн "Эрдэм шинжилгээний нэг сэдэвт шилдэг бүтээлийг дэмжих хөтөлбөр"-т амжилттай оролцож, шилдгээр шалгарсан:

• Боловсрол судлалын тэнхимийн багш Р.Намжилдагва " Квант хандлагыг тодорхойлох онол, арга зүйн зарчим, хэрэглээ ("Монгол гурван" онолын жишээн дээр)"

Шагнал хүртсэн нийт багш, ажилтан та бүхэндээ баяр хүргэж, эрдмийн гэгээн үйлсэд нь амжилт бүтээлийг хүсэн ерөөе!

Бусад мэдээ