Японы Мусашино их сургуулийн багш, оюутнууд Боловсрол судлалын сургуульд айлчиллаа.

Японы Мусашино их сургуулийн багш, оюутнууд 2025 оны 9 сарын 7 -13-ны өдрүүдэд Боловсрол судлалын сургууль, Нийгмийн ажлын тэнхимд айлчилж байна. МУБИС-ийн Боловсрол Судлалын сургуулийн захирал Д.Мөнхжаргал Мусашино их сургуулийн Нийгмийн халамжийн тэнхимийн багш, оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй 2 дахь удаагийн энэхүү туршлага судлах багийн бүрэлдэхүүнд Нийгмийн халамжийн тэнхимийн эрхлэгч Хирофуми Ванатабе, багш Саки Нагано нараас гадна 2-4-р курсийн 9 оюутан, Нийгмийн ажлын тэнхимийн дадлагын бааз байгууллагууд, Төв аймгийн Баянжаргалан сумын ЕБС-ийн дотуур байртай танилцах юм.

Бусад мэдээ