Дрон, дрон робот кодчиллын олон улсын тэмцээн

Дрон, дрон робот кодчилолын олон улсын тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд МУБИС дээр амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан уг тэмцээнд Солонгос, Вьетнам, Хятад, Монгол улсын баг тамирчид оролцож, Дрон кодчилол, Дрон-Робот кодчилолын хоёр төрлөөр оролцлоо. Тэмцээний амжилтуудыг дурдвал:

Ахлах ангийн Дрон кодчилолын төрөлд:

-Говь-Алтай аймгийн сурагч Б.Бүрэнтөгс “Алтан медаль”

-Говь-Алтай аймгийн сурагч Д.Төгөлдөр “Мөнгөн медаль”

-Оюунлаг сургуулийн сурагч У.Хан-Оргил “Хүрэл медаль”

-Улаанбаатар Empathy сургуулийн сурагч А.Анарсайхан, Говь-Алтай аймгийн сурагч Д.Урангоо нар “Тусгай байр”

Дунд ангийн Дрон кодчилолын төрөлд:

-Вьетнам улсын сурагч Vu Hoang Nam “Алтан медаль”

-Говь-Алтай аймгийн сурагч Г.Гэрэлтуяа “Мөнгөн медаль”

-Оюунлаг сургуулийн сурагч У.Молор-Эрдэнэ “Хүрэл медаль”

-Солонгос улсын сурагч Ok Junseo, Сэлбэ сургуулийн сурагч С.Билгүүн нар “Тусгай байр”

Ахлах ангийн Дрон робот кодчилолын төрөлд:

-Сэлбэ сургуулийн сурагч “Selbe school” баг “Алтан медаль”

-Mongolians баг “Мөнгөн медаль”

-44 дүгээр сургуулийн “Speed mind” баг “Хүрэл медаль”

-Солонгос улсын “Camel” баг “Тусгай байр”

Дунд ангийн Дрон робот кодчилолын төрөлд:

-Оюунлаг сургуулийн “Оюунлаг” баг “Алтан медаль”

-Сэлбэ сургуулийн “Сэлбэ” баг “Мөнгөн медаль”

-11 дүгээр сургуулийн 2 дугаар баг “Хүрэл медаль”

 -11 дүгээр сургуулийн 1 дүгээр баг, Өмнөговь аймгийн “Хан Богд-2” баг “Тусгай байр”

Энэ удаагийн тэмцээний оролцогчдыг тэдний оролцоо, шинэ санаа, идэвх зэргээр нь үнэлэн зохион байгуулагчдын зүгээс дараах тусгай номинациудыг санаачлан сурагчдыг урамшууллаа. Үүнд:

-Best Effort Award-Солонгос улсын “Camel” баг

-Best Team Spirit Award-Вьетнам улсын “Vietnam” баг

-Future Innovator Award-Өмнөговь аймгийн “Хан Богд” баг

Хиймэл оюун ухааны зуун хэмээх XXI зууны Монгол улсын ирээдүйг гэрэлтүүлэх сурагчиддаа халуун баяр хүргэе! Мөн тэмцээнд хамтдаа байж, үнэтэй зөвлөгөө өгсөн дасгалжуулагч, багш нартаа болон STEAM хөтөлбөрийг дэмжиж хамтдаа байсан "SGG friend" компаний хамт олондоо гүн талархал илэрхийлье!

Бусад мэдээ