Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим, Судалгаа арга зүйн тэнхимийн хамтарсан “Эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулга” арга зүйн семинарын хүрээнд боловсролын болон нийгмийн ажлын (IP1.3-4.6)-тай өгүүллүүдийг орчуулан, үр дүнг хуваалцлаа.
Хэлэлцүүлгээс хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудыг тоймлон хүргэвэл PRIZMA, SEM, SDQ аргачлалуудыг ашиглан ахмад настан, эцэг эх хүүхдийн зан үйлийн хамаарлыг судалсан талаар, тэгш хамруулах боловсролын бодлогод дүн шинжилгээ хийх, бүтээлч соёлын үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар системийн дүн шинжилгээ хийсэн тухай, мэргэжилтнүүдийн ажлаас халшрах хам шинж болон ажлын байран дахь стрессийн талаар, цахим шилжилтийн үед хэрэгжүүлэх дээд боловсролын стратегийн талаар судалсан судалгааны өгүүллүүд сонирхолтой бөгөөд цаашид санаа авах зүйл ихтэй байлаа.