“Гүн суралцахуй” номын нээлт боллоо

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 75 жилийн ойг тохиолдуулан Боловсрол Судлалын Сургуулийн орчуулгын цувралын 7 дугаар дэвтэр болгон гаргаж буй Япон улсын Боловсрол шинжлэх ухааны яамны  ахлах зөвлөх, КОКҮГАКҮИН Их сургуулийн профессор ТАМҮРА МАНАБҮ-гийн “Гүн суралцахуй” номын нээлт боллоо.

 Уг бүтээлийг эх хэлнээ хөрвүүлэн уншигчдын хүртээл болгосон орчуулгын багт:

  • МУБИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Лхагвын Ариунжаргал
  • МУБИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн докторант  Лувсанжавын Наранзул
  • МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Даваасүрэнгийн Мөнхжаргал нар ажилласан.

Мөн номын редактораар доктор (Ph.D), профессор Д.Мөнхжаргал ажиллажээ.

Номын нээлтэд МУБИС-ийн  удирдлагууд болон бүрэлдэхүүн сургуулийн дидактикийн багш нар хамрагдлаа.  

Бусад мэдээ