Ахмад багш П.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ

Боловсрол судлалын сургуулийн захирал Д.Мөнхжаргал, Боловсрол судлал арга зүйн тэнхимийн эрхлэгч Г.Баярмаа нар 2022-2023 оны хичээлийн жилд Боловсрол судлалын сургуулиас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад багш П.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардууллаа.

П.Алтанцэцэг багш маань МУИС-ийн Байгалийн ухааны факультетыг төгссөн бөгөөд 2008 оноос Боловсрол судлал арга зүйн тэнхимд багшаар ажиллаж байсан билээ.

Тус тэнхим нь Улсын багшийн институт (анхны нэрээр) үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол Улсын бүх шатны сургуулийн багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, боловсролын судалгааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн ууган тэнхимүүдийн нэг юм.

Тэрээр сургалтын технологийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд 2003 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2021 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан.

Багшдаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.


Бусад мэдээ