МУБИС- Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ОЮУТНЫ БАГШЛАХУЙН УР ЧАДВАРЫН УЛСЫН XXIII ОЛИМПИАД” амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиад нь багш бэлтгэдэг их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч III - IV ангийн оюутнуудын дунд зохион байгуулдаг бөгөөд энэ удаад “Ялгаатай суралцахуйг хэрэгжүүлэх” багшлах ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ санаа, бүтээлч арга барилыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа. Олимпиадад МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон “Дархан” дээд сургууль, СЭЗИС-Боловсролын сургууль, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, “Глобал удирдагч” их сургуулийн 12 баг, 48 оюутан, 12 удирдагч багш нар оролцлоо.



“ОЮУТНЫ БАГШЛАХУЙН УР ЧАДВАРЫН УЛСЫН XXIII ОЛИМПИАД” 4 үе шаттай зохион байгуулагдлаа. Үүнд:
1. 2026.04.17- нд “Ээлжит хичээлийн төлөвлөлт”
2. 2026.04.19-нд Эрдэм шинжилгээний өгүүллийн постер
3. 2026.04.23, 24-ны өдрүүдэд ээлжит хичээлийг МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, Нийслэлийн Ерөнхий боловсролын Хорин 29 дүгээр сургууль, Нийслэлийн 42 дугаар цэцэрлэг
4. 2026.04.25-нд буюу өнөөдөр “Ээлжит хичээлийн явцад ялгаатай суралцахуйг хэрэгжүүлэх боломж” сэдэвт илтгэл зэргийн хүрээнд зохион байгуулагдлаа.
2026.03.02-ны өдрөөс 2026.04.25-ны хооронд зохион байгуулагдсан “ОЮУТНЫ БАГШЛАХУЙН УР ЧАДВАРЫН УЛСЫН XXIII ОЛИМПИАД”-ын шилдгээр дараах багууд тодорлоо.
Тэргүүн байр: МУБИС-Боловсрол судлалын сургуулийн "OPEN MIND" баг
Дэд байр: МУБИС-Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн "Өнгөт эгшиг" баг
Гутгаар байр: Дархан дээд сургуулийн "Дархан" баг
Тусгай байр: МУБИС- Математик Байгалийн Ухааны сургуулийн "Unlimited" баг
Тусгай байр: МУБИС-Дүрслэх, Урлаг, Технологийн сургуулийн "Colour mind" багууд тус тус шалгарлаа.


Олимпиадад оролцсон нийт багш, оюутнууддаа болон хамтран ажилласан байгууллагууд болох “Монгол Улсын Үндэсний Номын сан”, “МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль”, “Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль”, “Нийслэлийн 42 дугаар цэцэрлэг” хамт олондоо талархал илэрхийлье.