“Нийгмийн эв нэгдлийн төлөөх нийгмийн ажил: Асуудал ба шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр МУБИС-ийн хичээлийн IX байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хуралд Нийгмийн ажилтан, Нийгмийн ажилтан-хүүхдийн арга зүйч мэргэжлээр суралцдаг бакалаврын 1-4 дүгээр дамжааны оюутнууд оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн.
Тус хурал нь 1) Хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдал, эв нэгдлийг бэхжүүлэх нь, 2) Хүн амын бүлгүүдийн сайн сайхан байдал, эв нэгдлийг бэхжүүлэх нь, 3) Нийгмийн эв нэгдэл, салбар хоорондын түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх нь гэсэн 3 салбараар зохион байгуулагдсан.
Хуралд нийт 20 илтгэл хэлэлцэгдсэнээс салбар бүрээс дор дурдсан илтгэлүүд шагналт байрт шалгарлаа. Үүнд:
Салбар хуралдаан I
- 1-р байр: “Цахим орчны зохистой хэрэглээ” илтгэгч: Г.Ариунзаяа, Б.Мөнхцэцэг НАХАЗ 3-р курс
- 2-р байр: “Өсвөр насны сурагчдын сошиал хэрэглээ ба зан үйл, сурлагад үзүүлэх нөлөө” илтгэгч: Б.Марал-Эрдэнэ НАХАЗ 3-р курс
- 3-р байр: ” Сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх судалгаа” илтгэгч: Б.Пүрэв-Очир, Д.Ванчингэнбу НА 4-р курс
Салбар хуралдаан II
- 1-р байр: “Хүүхэд хамгааллын багийн хамгаалах нөхөн сэргээх, шуурхай тусламжийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийсэн нь” илтгэгч: Б.Мөнхзул, Т.Номинжин НА 3-р курс
- 2-р байр: “Ахмад настны асаргааны өнөөгийн хэрэгцээ нөхцлийг судалсан нь” илтгэгч: С.Болоржин НА 4-р курс
- 3-р байр: “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын багийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг судалсан нь” илтгэгч: Б.Мөнгөнтуяа, Б.Номинчимэг НА 3-р курс
Салбар хуралдаан III
- 1-р байр: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг судалсан нь” илтгэгч: Т.Гантигмаа НАХАЗ 4-р курс
- 2-р байр: “Оюутнуудын хөдөлмөр эрхлэлт голч дүнд үзүүлэх нөлөө/мубис-ийн өдрийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудын жишээн дээр” илтгэгч: Б.Долгормаа НАХАЗ 2-р курс
- 3-р байр: “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлж буй кейс менежментийн үйлчилгээ (108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл үйлчилгээний жишээн дээр)” илтгэгч: А.Оюунханд, Б.Мөнхнасан НАХАЗ 4-р курс
тус тус шалгарав.
Гурван салбар хуралдааны нийт илтгэлээс 1 илтгэлийг тусгай байрт шалгаруулсан бөгөөд НА-ын 4-р курсын оюутан Ц.Энхжаргалын “Өсвөр насны хүүхдийн зан үйлийн хяналт ба түрэмгий зан үйлийн итгэл үнэмшлийг өнөөгийн байдлыг судлах нь” сэдэвт илтгэл шалгарсан.

