"Боловсролын багц хуулийн хэрэгжилт" сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

МУБИС 2025-2026 оны хичээлийн жилийг “Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл, чанарыг сайжруулах жил” болгохдоо Боловсролын багц хууль, шинээр батлагдсан хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах зорилтыг дэвшүүлсэн цаг үеийн онцлог, хэрэгцээг харгалзан энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг “Боловсролын багц хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын тэнхим, БХАН (Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг), Монголын Үндэсний номын сантай хамтран 2025 оны 11-р сарын 15-нд амжилттай зохион байгууллаа.

Үндсэн хуралдаанд МУБИС-ийн БСС, НХУС, Сити их сургууль, Шихихутаг их сургуулийн нийт 27 оюутны 15 илтгэлийг хэлэлцлээ. Үүнээс, 33% нь Боловсролын ерөнхий хууль, 27% нь Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, 20% нь Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтэй холбоотой илтгэл байв.

Хурлын төгсгөлд оюутнууд үндэсний номын сангийн үйл ажиллагааг танилцах богино аялалд оролцлоо.

БСС-ийн Боловсрол судлалын тэнхимийн эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн баг илтгэлүүдийг шүүн үнэлж, тэргүүн, дэд, гутгаар байранд гурван илтгэгч, тусгай байранд зургаан илтгэлийг тус тус шалгарууллаа.

-Тэргүүн байр: “Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын эрх зүйн зохицуулалт түүний хэрэгжилтийн судалгаа” илтгэлээр МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Б. Будгэрэл.

-Дэд байр: “Хүүхдийн хөгжилд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо” илтгэлээр МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 4-р дамжааны оюутан Т.Амсэлмаа-Гутгаар байр: “Боловсролын эрх зүйн баримт бичигт багшийн ажил, үүргийг тодорхойлсон байдлын шинжилгээ” илтгэлээр МУБИС-ийн НХУС-ийн НУБ-ын 2-р дамжааны оюутан Н.Мөнххишиг

-МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 2-р дамжааны оюутан М.Бөртэ, А.Анужин нар “Ерөнхий боловсролын сурах бичгийн хангамжийн судалгаа” хамтарсан илтгэл,

-МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 4-р дамжааны оюутан О.Шинэбаяр, Ч.Отгончимэг нар “Боловсролын Ерөнхий хуульд туссан багшийн ажил үүргийг гүйцэтгэхэд бэлтгэгдэж буй байдалд хийсэн шинжилгээ” сэдэвт хамтарсан илтгэл,

-МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Ч.Арвинбуян, С.Ариунжаргал нар “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд эцэг эхийн оролцоо, дэмжлэгийг судалсан нь” сэдэвт илтгэл шалгарч өргөмжлөл, БХАН-ийн тусгай байрын шагналыг тус тус хүртэв

-МУБИС, БСС-ийн, Нийгмийн ажлын 4-р дамжааны оюутан Б.Пүрэв-Очир “ЕБС-д суралцагчдын эрх үүргийн хэрэгжилтийг судалсан” сэдэвт илтгэл,

-МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Н.Анужин, С.Нямгэрэл нар “МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын Оюутны хөгжил үйлчилгээний төвийн дүрэм, журмын хэрэгжилт” сэдэвт илтгэл,

-МУБИС-ийн БСС-ийн Боловсрол судлалын 3-р дамжааны оюутан Ц. Энхзул, Э.Мөнхтуул нар “ЕБС-ийн багшийн үүргийн хэрэгжилтийг судалсан нь” илтгэл тусгай байр эзэлж, өргөмжлөл, МҮНС-ийн нэрэмжит шагналыг тус тус хүртэв.

Бага хурлын хоёрдугаар шатанд шалгарч, илтгэлээ хэлэлцүүлсэн МУБИС, СИТИ ИС, Шихихутуг ИС-ийн оюутнуудыг дэмжин тусалж, хамтран ажилласан багш нарт МУБИС-ийн БСС-ийн захиргаанаас ТАЛАРХАЛ хүргүүлэв.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахад МУБИС-ийн БСС-ийн захиргаа, БХАН, МҮНС дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан болно. Мөн МУБИС-ийн НХУС, Сити ИС, Шихихутуг ИС оюутнуудаа эрдэм шинжилгээний бага

Хуралд идэвхтэй оролцуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

Бусад мэдээ