Нийгмийн ажил хөтөлбөрөөр суралцагчийн хөгжлийг дэмжих “МЕНТОРШИП” хөтөлбөрийг нэг сарын хугацаатайгаар Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимээс санаачлан зохион байгууллаа.
Нийгмийн ажлын салбартаа манлайлан ажиллаж буй 5 менторууд, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй 10 ментий нартай хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын тайланг хэлэлцүүлэн “БАТЛАМЖ” гардууллаа. Оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.