“СИЙ СУРГАЛТЫН АГУУЛГА, ҮЗЭЛ САНААГ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ” АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

МУБИС -ийн Боловсрол судлалын сургууль дээр “СИЙ сургалтын агуулга, үзэл санааг хичээлийн хөтөлбөрт тусгах” ажлын хэсгийн уулзалт боллоо.

Ажлын хэсгийн ахлагч дэд профессор М.Хишиг-Ундрах болон  SEE Learning Mongolia ТББ-ын захирал Ариунзаяа нар “Сии сургалтын агуулгыг хичээлийн хөтөлбөрт тусгах”  талаар мэдээлэл танилцуулга хийсэн.

Ажлын хэсгийн уулзалтад Б.Ононтуул, О.Жаргалсайхан Б.Саранзаяа, Б.Хонгорзул, Туяа нарын багш нар оролцож, СИЙ сургалтын агуулга, үзэл санааг багш мэргэжлийн хөтөлбөрт хэрхэн, яаж тусгах  талаар хэлэлцсэний үр дүнд:

  1. Ажлын хэсгийнхэн сонгон судлах 2 кредитийн хичээлийн хөтөлбөр боловсруулах;
  2. Сий сургалтын агуулга, үзэл санааг мэргэжлийн хичээлд тусгах талаар тэнхимийн багш нарт сургалт, мэдээлэл хийх шийдэлд хүрлээ.         

 “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй”; “Сий сургалтын багшийн ном” гэсэн 2 гарын авлагын хамт бидний ажлыг дэмжин зөвлөсөн Монголиа ТББ -ын хамт олонд талархал илэрхийлье.

Бусад мэдээ