Нийгмийн ажлын менторшип хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд БСС-ийн захирал, профессор Д.Мөнхжаргал, МУБИС, Оюутны холбооны тэргүүн Б.Ариунтуяа, НААЗТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор Т.Цэндсүрэн, тэнхимийн багш нар болон 5 ментор, 10 ментий оюутан, залуу нийгмийн ажилтан клубийн идэвхтэн гишүүд хамрагдлаа.
Нийгмийн ажлын салбартаа амжилттай ажиллаж буй 5 менторууд, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй 10 ментий нартай хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байна. Шалгарсан оюутан нар 1 сарын турш байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаанд менторын зөвшөөрөлтэй оролцож, дагалдан суралцаж, хувь хүний болон нийгмийн ажлын ур чадвараа нэмэгдүүлнэ.
Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуустаа амжилт хүсье.