“ХҮҮХДИЙН ЗАН ҮЙЛ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ ҮНЭЛЭХ BERS-2” ШИНЭ АРГА ЗҮЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН СУРАЛЦАГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

МУБИС-ийн сэтгэл зүйн үйлчилгээний төвөөс явуулж буй “Хүүхдийн зан үйл, сэтгэл хөдлөлийг үнэлэх BERS-2” шинэ арга зүйг эзэмшүүлэх танхимын сургалт амжилттай өндөрлөж, суралцагчид сертификатаа гардан авлаа.

Энэ удаагийн танхимын сургалтад их дээд сургуулийн багш, ЕБС-ийн сэтгэл судлаач, ТББ, докторант, магистрант, судлаач багш нар хамрагдлаа.

Судлаач багш нартаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье 👏👏👏

Мөн энэхүү шинэ арга зүйн сургалтын #онлайн анги 2024/04/11 ний өдөр эхлэх тул судлаачид та бүхэн амжиж бүртгүүлээрэй.






Бусад мэдээ