2024 оны 03 сарын 13-ны өдөр МУБИС, БОСС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхим; Боловсролын судалгаа, арга зүйн тэнхим; Сэтгэл судлал, арга зүйн тэнхмийн багш нарын баг БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн сургуулийн Нийгмийн халамжийн тэнхмийн багш нартай албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг МУБИС-ийг төлөөлөн НААЗТ-ийн эрхлэгч дэд профессор Т. Цэндсүрэн, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийг төлөөлөн профессор Но Чун Рэ ( Noh Chungrae) байгуулж, цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, харилцан багш оюутан солилцох зэрэг олон ажлуудыг хамтран хийх боломжуудын талаар ярилцлаа.
Эва эмэгтэйчүүдийн сургууль нь 1886 онд Америкийн номлогч Мэри Ф.Скрантон Сөүл хотод гэртээ эмэгтэйчүүдэд зориулсан хичээл зааж эхэлсэн түүхтэй бөгөөд өдгөө БНСУ-д 12-рт эрэмбэлэгддэг шилдэг сургуулиудын нэг билээ.
Цаашдын хамтын ажиллагаа өргөжин тэлэх болтугай.
https://youtu.be/KOlB16DlDRM?si=NZ6hxXxe9oxdAetQ