МУБИС, Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхим; Боловсролын судалгаа, арга зүйн тэнхим; Сэтгэл судлал, арга зүйн тэнхмийн багш нарын баг өнөөдөр БНСУ-ын "I'm World" сургалтын байгууллагад " AI based Education and Drone technology" олон улсын сургалтад хамргдлаа.
Сургалтын зохион байгуулагчдын нэг IR-Brain компаний зохион бүтээгч, инженер Kyu-young Byeon "Xиймэл оюун ухааны зуун болох XXI зуунд хүүхдүүдийг багаас нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч байхаар чиглүүлэх нь чухал" хэмээн онцлов.