"Монголын уламжлал ба орчин үеийн боловсролын философийн уялдаа" сэдэвт мэргэжлийн их семинар зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлалын докторын хөтөлбөрийн Боловсролын глобал хандлага ба менежмент хичээлийн хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэргэжлийн их семинар, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус семинар нь боловсрол судлалын докторантуудын судалгааны ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүйг гүнзгийрүүлэх, мөн Монгол уламжлалт сэтгэлгээ, орчин үеийн боловсролын философи, квант боловсролын хандлагын уялдаа холбоог онолын түвшинд ойлгон судлахад чиглэгдсэн онцлогтой юм.

Семинарын хүрээнд зочин багш, академич Б.Жадамба “Монголын уламжлалт сэтгэлгээ ба боловсролын философийн суурь” сэдвээр илтгэл танилцуулж, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), дэд профессор Р.Намжилдагва илтгэлийн агуулгыг квант боловсрол судлалын онол, системийн сэтгэлгээ, хүний хөгжлийн интеграцчилсан загвартай холбон академик түвшинд тайлбарлан, гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв.

Боловсрол судлалын докторын хөтөлбөрөөр суралцагч та бүхний судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээлд өндөр амжилт хүсье.

Бусад мэдээ