МУБИС, ОХУ-ын УрФУ-н хамтын ажиллагааны хүрээнд Сэтгэл судлал аргазүйн тэнхимийн урилгаар тус сургуулийн Нейротехнологийн сургалт-эрдэм шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор И.А. Котюсов хүрэлцэн ирж сэтгэл судлалын тэнхимийн суралцагч, сэтгэл судлалын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулан "Working memory - Оюун ухааны хөгжлийн үндэс болох нь: нейрокогнитив хандлага" сэдэвт нээлттэй лекцийг уншлаа. Тус арга хэмжээнд БоСС-н захирал, профессор Д.Мөнхжаргал, ССАЗТ-ийн эрхлэгч, доктор Г.Галсанжамц болон тэнхимийн багш нар, ЕБС, цэцэрлэгийн сэтгэл зүйчид, сэтгэл судлалын салбарт ажиллаж буй мэргэжилтэн, судлаачид оролцлоо. Цаашид нейросэтгэл судлалын магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт эрдэм шинжилгээний чиглэлээр харилцан туршлага солилцох, УрФУ-ийн лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглан хамтарсан туршилт, судалгаа хийхээр санал солилцлоо. Уг арга хэмжээнд доктор Б.Энхмаа синхрон орчуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж хэлэлцүүлэг өрнүүллээ.