СУДАЛГАА АРГА ЗҮЙН ТЭНХИМ

МУБИС-ийн захирлын 2014 оны 6-р сарын 02–ны А/110 тоот тушаалаар Монгол улсын багш бэлтгэх их сургуульд судлан шинжлэх арга зүйг шинжлэх ухааны үндэстэй зааж, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор тус тэнхим үүсгэн байгуулагдсан. Анх боловсрол судлал, сэтгэл судлал, нийгэм судлал, математик, статистик, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, судалгаа шинжилгээний өндөр ур чадвартай профессор багш нараар баг бүрдүүлж 2016 оноос тэнхимийн эрхлэгчээр (Ph.D),  дэд профессор Т.Батболд  ажиллаж байв. Одоо тэнхмийн эрхлэгчээр доктор (Ph.D), Б.Баярмаа , багшаар доктор (Ph.D) Д.Ариунаа, доктор (Ph.D) С.Батцэцэг, магистр Д.Зол-Эрдэнэ нар ажиллаж байна.

Тэнхимийн гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал 2014 оноос эхлэн бакалаврын сургалтын “Судалгааны арга зүй”, “Боловсролын судалгааны арга зүй”, ”Судалгааны мэдээллийн автоматжуулалт”,  “Боловсролын эдийн засаг”, “Боловсролын статистик”, “Насанд хүрэгчдийн эрэлтийг судлах судалгааны арга зүй”, магистрантурын сургалтын “Судалгааны ажлын арга зүй-2”, “Боловсролын судалгааны арга зүй-2”,  докторантурын сургалтын “Судалгааны ажлын арга зүй-3” хичээлийн стандарт, хөтөлбөрийг тус тус боловсруулж батлуулан сургалтад нэвтрүүлээд байна.

2015 онд бакалаврын сургалтын “Судалгааны арга зүй” хичээлийг иж бүрэн онлайн болгож 24 контент, 2 бие даалтын удирдамж, 300 үнэлгээний даалгаврын сан бүрдүүлсэн.

  • Овог: Бадрахбаяр
  • Нэр: Баярмаа
  • Ажлын байрны зэрэглэл: Тэнхмийн эрхлэгч, ахлах багш
  • Үндсэн мэргэжил: Математик статистикч, эдийн засагч
  • Боловсролын зэрэг, цол: Доктор
  • Судалгааны тэргүүлэх чиглэл:
    -Түүвэр судалгааны аргазүй
    -Боловсролын судалгаа
    -Зах зээлийн судалгаа
    -Салбарын статистик мэдээллийн систем
  • Заадаг хичээлүүд:
    -Судалгааны арга зүй-1,2
    -Статистик
    -Боловсролын судалгааны арга зүй-1,2, 
    -Зах зээлийн статистик
    -Маркетинг менежмент
    -Жижиг дунд бизнес
    -Энтрпренершип.
  • Овог: Дашцэрэн
  • Нэр: Ариунаа
  • Ажлын байрны зэрэглэл: Ахлах багш
  • Үндсэн мэргэжил: Математик статистикч, эдийн засагч
  • Боловсролын зэрэг, цол: Доктор
  • Судалгааны тэргүүлэх чиглэл: Эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн ам хөгжил, хүмүүн капитал, эцэг эхийн оролцоо, хүүхдийн хөгжил, багшийн цалин
  • Заадаг хичээлүүд:
    -Судалгааны арга зүй-1,2
    -Статистик, Боловсролын судалгааны арга зүй-1,2
    -Боловсролын эдийн засаг
    -Бизнесийн эрхзүй
    -Бизнесийн боловсролын үндэс
    -Олон улсын эдийн засаг

 

  • Овог: Сэмжаан
  • Нэр: Батцэцэг
  • Ажлын байрны зэрэглэл: Ахлах багш
  • Үндсэн мэргэжил: Математик статистикч, эдийн засагч
  • Боловсролын зэрэг, цол: Доктор
  • Судалгааны тэргүүлэх чиглэл: Макро эдийн засаг, статистик, боловсролын удирдлага, боловсролын эдийн засаг, хувь хүний санхүүгийн боловсрол, санхүүгийн шинжилгээ
  • Заадаг хичээлүүд:
    -Судалгааны арга зүй-1,2
    -Статистик, Боловсролын судалгааны арга зүй-1,2
    -Хувь хүний санхүү
    -Санхүүгийн шинжилгээ
    -Бизнесийн боловсролын дидактик
  • Овог: Даваадорж
  • Нэр: Зол-эрдэнэ
  • Ажлын байрны зэрэглэл: Багш
  • Үндсэн мэргэжил: Эдийн засаг- кибернетик
  • Боловсролын зэрэг, цол: Магистр
  • Судалгааны тэргүүлэх чиглэл: макро микро эдийн засаг-статистик, боловсролын эдийн засаг, боловсролын удирдлага, бизнесийн удирдлага
  • Заадаг хичээлүүд:
    -Судалгааны арга зүй-1,2
    -Статистик, Боловсролын судалгааны арга зүй-1,2
    - Бизнесийн байгууллагын удирдлага