“НИЙГМИЙН ШУДАРГА ЁС, ЧАДВАРЖУУЛАЛТ” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийгмийн ажил арга зүйн тэнхимээс зохион байгуулсан оюутны эрдэм шинжилгээний бага хурал МУБИС-ийн Хичээлийн IX байрны 508, 511, 46 тоот танхимд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Нийгмийн шударга ёс, чадваржуулалт” сэдвийн хүрээнд амжилттай явагдаж өндөрлөлөө. Хуралд Нийгмийн ажилтан, Нийгмийн ажилтан-хүүхдийн арга зүйч мэргэжлээр суралцдаг бакалаврын болон  нийгмийн ажлын магистрын хөтөлбөрөөр суралцагчид оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд 

1.Нийгмийн шударга ёсны хэрэгжилт, асуудал, шийдэл
2.Чадваржуулах хандлага, зарчимд суурилсан мэргэжлийн тусламж үйлчилгээ
3.Нийгмийн ажилтны мэргэжлийн өсөлт хөгжил ба үнэт зүйл, зарчим гэсэн 3 салбараар зохион байгуулагдлаа. 
Салбар хуралдаан тус бүрд дор дурдсан илтгэлүүд шагналт байрт шалгарсан байна. Үүнд: 

Салбар хуралдаан I

  • 1-р байр: “Сургуулийн нийгмийн ажилтны үзүүлж буй кейс менежментийн үйлчилгээ” илтгэгч: Б.Цэрэнбямба НА-ын 4-р курс
  • 2-р байр: “ЕБС-ийн сурагчдын дундах ялгаварлан гадуурхалт түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” илтгэгч: Б.Энхмаа, О.Батцэцэг / НА-ын 4-р курс/
  • 3-р байр: ” Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах чиглэлээр сургуулийн нийгмийн ажилтны гүйцэтгэж буй чиг үүргүүд” илтгэгч: О.Саранцацралт /НА-ын 4-р курс/

Салбар хуралдаан II

  • 1-р байр: “ЕБС-ийн хичээлээс гадуурх үйл ажиллагааны өнөөгийн байдлыг судалсан нь” илтгэгч: А.Болорцэцэг, Т.Гантигмаа /НАХАЗ-ийн 2-р курс/
  • 2-р байр: “МУБИС-ийн оюутнуудын гэр бүл төлөвлөлтийн өнөөгийн байдал” илтгэгч: Б.Ариунтуяа, Г.Насанжаргал /НАХАЗ-ийн 3-р курс/
  • 3-р байр: ” Ялгаварлан гадуурхалтын талаарх ахмадуудын ойлголт, хандлагыг судалсан нь” илтгэгч: Б.Хонгорзул /НА-ын 4-р курс/

Салбар хуралдаан III

  • 1-р байр: “Оюутнуудын үнэт зүйлс, амьдралын хэв маягийг судалсан үр дүн” илтгэгч: Ц.Билэгжаргал /НАХАЗ-ийн 3-р курс/
  • 2-р байр: “Нийгмийн ажилтны мэргэжлийн өсөлт хөгжилд мэргэжлийн итгэл үнэмшил нөлөөлөх нь” илтгэгч: Э.Оюунтүлхүүр, Ш.Амарзаяа /НА-ын 4-р курс/
  • 3-р байр: “Хорооны нийгмийн ажилтаны ажлын ачаалал мэргэжлийн өсөлт хөгжилд нөлөөлөх нь” илтгэгч: Т.Золжаргал, Б.Гүндулам /НА-ын 4-р курс/ тус тус шалгарав.

     















Бусад мэдээ