МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль болон Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуульд ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгээр Японы сайн дурын гишүүд 2024 оны 03 дугаар сарын 25-наас 2026 оны 02 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаагаар ажиллахаар боллоо.
БоСС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимд Хироми Такай, НХУС-ийн ДДХТ-д Мацүо Фүми нар тус тус ажиллах болно. Сайн дурын гишүүддээ ажлын амжилт хүсэж, хамтран ажиллахад таатай байгаагаа энэ дашрамд илэрхийлж байна.