ОУ-ын Нийгмийн ажилтнуудын холбооноос (IFSW) “Далайцтай өөрчлөлтийн төлөө хамтдаа урагшилъя” уриа дор 03-р сарны 19-ний өдөр “ДЭЛХИЙН НИЙГМИЙН АЖЛЫН ӨДӨР”-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүллээ.
“Далайцтай өөрчлөлтийн төлөө хамтдаа урагшилъя” нийгмийн ажлын II симпозиумд Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн багш, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм.
Нийгмийн ажлын симпозиум: үндэсний болон бүс нутгийн түвшний өөрчлөлтүүд салбар хэлэлцүүлгийн модератор НААЗТ-ийн ахлах багш, доктор Т.Булганзаяа, панелистаар 2001 оны анхны төгсөгч Азийн хөгжлийн банкны бүсийн техникийн туслалцаа төслийн зохицуулагч, НААЗТ-ийн гэрээт багш О.Нямгэрэл, 2009 оны төгсөгч нийслэлийн 57-р сургуулийн нийгмийн ажилтан Д.Бадамдорж, 2015 оны төгсөгч Нийслэлийн боловсролын газрын хүүхдийн эрх, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ нар оролцож, салбарын онцлог, нийгмийн ажлын үйлчилгээ, далайцтай өөрчлөлтийг бий болгохын төлөө тулгамдаж буй асуудал, сорилт, туршлага, шийдэл эрэлхийлсэн бүтээлч хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ.