“Электрон тамхины сөрөг нөлөө” сэдэвт шилдэг постер бүтээх уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

МУБИС-Боловсрол Судлалын Сургуулийн Хөтөлбөрийн албанаас оюутнуудад электрон тамхины хор уршиг, сөрөг нөлөөний талаар сурталчлан таниулах, түүний хэрэглээнээс татгалзахад нөлөөлөх зорилгоор “Электрон тамхины сөрөг нөлөө” сэдэвт  шилдэг постер бүтээх уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.
Уралдаанд нийт 16 бүтээлээр 30 гаруй оюутан оролцсон бөгөөд,
1-р байранд - Нийгмийн ажил хүүхдийн арга зүйч 3-р түвшний оюутан Б.Ариунтуяа Ц.Өлзийдарь Г.Насанжаргал,
2-р байранд - Тусгай хэрэгцээт боловсролын 4-р түвшний оюутан Ц.Энхжин,
3-р байранд - Сэтгэл судлалын 4-р түвшний оюутан Б.Дуламсүрэн, Т.Амартүвшин, Б.Булгамаа,
Тусгай байранд - Сэтгэл судлалын 4-р түвшин Б.Энхнаран, М.Эрдэнэсувд, Боловсрол судлалын 3-р түвшин Э.Одонтунгалаг нар шалгарчээ.

Шилдэг постер бүтээх уралдаан нийт 2 үе шаттай явагдсан ба эхний шатанд  МУБИС-ийн цахим хуудсанд байрлуулан олон нийтэд түгээж, хамгийн сайн 8 постерийг шалгаруулсан байна. Хоёрдугаар шатанд шүүгчдийн бүрэлдэхүүн хамгийн сайн 8 постероос, бүтээлийн утга агуулга, өгүүлэмж, шинэлэг тал, бүтээлч байдал, зургийн чанар, нягтаршил сайн байх зэрэг шалгуур үзүүлэлтэд тулгуурлан шилдэг дөрвөн бүтээлийг шалгаруулжээ.

Уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.


1-р байранд шалгарсан Нийгмийн ажил хүүхдийн арга зүйч 3-р түвшний оюутан Б.Ариунтуяа Ц.Өлзийдарь Г.Насанжаргал нарын постер


2-р байранд шалгарсан Тусгай хэрэгцээт боловсролын 4-р түвшний оюутан Ц.Энхжингийн постер


3-р байранд - Сэтгэл судлалын 4-р түвшний оюутан Б.Дуламсүрэн, Т.Амартүвшин, Б.Булгамаа нарын постер


Тусгай байранд шалгарсан Сэтгэл судлалын 4-р түвшин Б.Энхнаран, М.Эрдэнэсувд, Боловсрол судлалын 3-р түвшин Э.Одонтунгалаг нарын постер


Бусад мэдээ