Хүүхдийн хөгжлийг дэмжих, үйлчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх, багш, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, нийгмийн ажил, хүүхэдтэй ажиллах чиглэлээр суралцаж буй оюутнуудын практик ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн захирал Д.Мөнхжаргал нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.