Өнөөдөр буюу 2025 оны 04 сарын 02-ны өдөр АНУ-ийн Миссури Их сургуулийн Ази хариуцсан төвийн захирал Сан Ким, хөтөлбөрийн зохицуулагч Д.Саямаа нар Боловсрол судлалын сургуульд айлчилж, цаашдын хамтын ажиллагааны талаар үр дүнтэй уулзалт зохион байгууллаа.
Цаашид Миссури Их сургуультай Багшийн хөгжлийн хөтөлбөр, оюутан солилцооны бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлийн агуулга, үргэлжлэх хугацаа болон бусад шаардлагатай асуудлуудаар санал солилцлоо.