НИЙГМИЙН АЖЛЫН ТӨГСӨГЧДИЙН III-Р ФОРУМ-ыг зохион байгууллаа

МУБИС-БоСС НИЙГМИЙН АЖЛЫН ТЭНХИМ Дэлхийн нийгмийн ажлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2025.03.19-ний өдөр Нийгмийн ажлын төгсөгчдийн III-р форум-ыг зохион байгууллаа.

Нийгмийн ажил арга зүйн тэнхим Дэлхийн нийгмийн ажлын өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж, уриалгад нэгдэж ирсэн. Форумын панелистээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт ахлах шинжээч Д.Чинмандах /2006 оны төгсөгч/, НХГБХХГ-ын Хүүхэд гэр бүлийн хөгжил урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч Б.Батсайхан /2011 оны төгсөгч/, Өнөр сургуулийн нийгмийн ажилтан О.Ууганбаяр /2019 оны төгсөгч/, ХГБХХЕГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Ундрахболор /2022 оны төгсөгч/, Баянгол дүүргийн насан туршийн суралцахуйн төв Цахим сургалт, контент, тоон бичиг үсэг хариуцсан менежер Б.Даваадорж /2023 оны төгсөгч/ нар оролцлоо. Форумд БСС-ийн Төгсөгчдийн холбооны дарга Г.Амарсанаа, АШУҮИС-ын эрүүл мэндийн нийгмийн ажилтны оюутнуудын төлөөлөл, тэнхимийн 2001 оны Нийгмийн ажлын анхны төгсөгчид урилгаар оролцож, цаашид нийгмийн ажлын өдрөөр багш, оюутан, төгсөгчид хамтран нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг болох талаар, оюутнуудын нийгмийн ажлын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхийн хамт нийгмийн ажлын мэргэжлийн хөгжилд зайлшгүй чухал арга хэмжээний талаар санал солилцлоо.


Бусад мэдээ