МУБИС БСС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим Олон улсын нийгмийн ажлын өдөр “Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” үндэсний симпозиумыг МУИС, ШУТИС, АШУҮИС, НАБСХ хамтран, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр 2025 оны 3 сарын 18 өдөр зохион байгууллаа.
Нийгмийн ажлын олон улсын холбоо энэхүү өдрийг анх санаачилж, 1983 оноос эхлэн нийгмийн ажилтнууд нийгмийн асуудлыг шийдвэрлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын шийдлийг санаачлан хэрэгжүүлж ирсэн. 2007 оноос эхлэн Дэлхийн нийгмийн ажлын холбоо, Нийгмийн ажлын сургуулиудын олон улсын холбоо, Нийгмийн хөгжлийн олон улсын зөвлөл зэрэг байгууллагууд дэмжин албан ёсоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь мягмар гарагт дэлхий даяарх нийгмийн ажилтнуудын нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, алдаршуулан нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах болсон. Тус симпозиумд УИХ-ын гишүүд, НҮБ-ын Хүүхдийн сан, ГБХНХЯ, Боловсролын Яам, Эрүүл мэндийн яам, ХГБХХГ, ХХҮГ, ШШГЕГ, БЕГ, мэргэжлийн нийгэмлэгүүд, нийгмийн ажилтан бэлтгэж буй их сургуулиуд, нийгмийн ажилтнууд оролцлоо.