МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Захирлын 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/141 тоот тушаалаар Боловсрол судлал, арга зүйн тэнхим (БСАЗТ)-ийн багш нар Боловсрол судлалын ахисан түвшний үйл ажиллагааг сурталчлан, гадаад улсаас суралцаж буй магистрант, докторант оюутнуудад зөвлөн туслах, диссертацын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсад томилолтоор ажиллаа.
Тус томилолтын хүрээнд Боловсрол судлалын докторын сургалтад хамрагдаж буй докторантуудын өнөөгийн байдал, Боловсрол судлалын докторантын суралцахуйн удирдамж, Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагаа, Эрдэм шинжилгээний бүтээл бичих арга зүйн талаар магистрант, докторантуудад зөвлөгөө өгч, хамтран ажиллаа. Мөн ӨМБИС-ийн Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуулийн удирдлага, багш нартай уулзалт зохион байгуулж, ахисан түвшний сургалтын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, магистрант, докторантын ажилд 2 талаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх талаар шийдэлд хүрлээ.