Тэнхимийн түүхэн замнал:
Монгол Улсын боловсролын их сургууль нь 1951 онд Улсын багшийн институт (УБИ) нэртэй байгуулагдаж, долоон кабинет байгуулсны нэг нь Сурган хүмүүжүүлэх кабинет байсан бөгөөд энэ үеэс эхлэн сурган, сэтгэл судлалын хичээлийг зааж эхэлсэн түүхтэй.
- 1957 онд Улсын Багшийн Институтийг Улсын багшийн дээд сургууль (УБДС) болгож 10 тэнхимтэй байхаар зохион байгуулсны нэг нь “Сурган - сэтгэл судлалын тэнхим” байжээ.
- Нэрт эрдэмтэн, сэтгэл судлаач, профессор Д.Санжжав 1969-1970 оны хичээлийн жилд “Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган сэтгэл судлал”-ын анхны ангийг нээсэн нь сэтгэл судлаач мэргэжилтэн бэлтгэх эх үндсийг тавьсан.
- Улмаар 1983 онд Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл судлалын бие даасан тэнхимүүд байгуулагдсан ч 1988 онд нэгтгэж, 1990 онд буцаан салгаж байв.
- 1991 онд Сурган хүмүүжүүлэх ухааны факультет, 1993 онд Сурган хүмүүжүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний төвд харьяалагдан ажиллажээ.
- 1992 оноос эхлэн сэтгэл судлалын оройн анги, түүх-сэтгэл судлалын ангиудыг нээж мэргэжлийн сэтгэл судлаачдыг бэлтгэх урьтал нөхцөлийг бүрдүүлсэн юм.
- 1997 онд Улсын багшийн их сургууль (УБИС)-ийн бүрэлдэхүүнд Боловсролын хөгжлийн сургууль байгуулагдаж, тус сургуулийн Сэтгэл судлалын тэнхим “сэтгэл судлаач” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй.
- 2014 оноос эхлэн сургуулийн бүтэц, сургалт арга зүйн шинэчлэлийн хүрээнд “Сэтгэл судлал арга зүйн тэнхим” болгон өөрчилсөн юм.
Тэнхмийн зорилго:
Сэтгэл судлал арга зүйн тэнхим нь сургуулийн эрхэм зорилго, эрх зүйн баримт бичиг, хөтөлбөрийн сургалтын зорилго, зорилтуудын хоорондын уялдаа холбоог хангаж, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс баталсан “Сэтгэл судлал” мэргэжлийн чиглэлийн бакалаврын стандартад заасан үндсэн шаардлага, АPA-ийн бодлогын баримт бичгийн үзэл санааг үндэслэж боловсруулсан “Сэтгэл судлалын хөтөлбөр”-өөр “мэргэжлийн үнэт зүйлсийг эрхэмлэдэг, хувь хүн болон нийгмийн сайн сайхны төлөө ажиллах мэдлэг, чадвар, сэтгэл зүтгэлтэй мэргэжилтэн бэлтгэх” зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Суралцагчдад санал болгож буй хөтөлбөр:
- “Сэтгэл судлаач” бакалаврын хөтөлбөр (4 жил)
- “Боловсролын сэтгэл судлаач” бакалаврын хөтөлбөр (5 жил)
- “Сургуулийн сэтгэл зүйч” мэргэжлийн хөрвөх хөтөлбөр (1 жил)
- Сэтгэл судлалын магистрын зэрэг олгох хөтөлбөр
- Сэтгэл судлалын докторын зэрэг олгох хөтөлбөр
Судалгааны тэргүүлэх чиглэл:
Сэтгэл судлал арга зүйн тэнхим нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг:
- Монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийн сэтгэл зүйн үндэс;
- Сэтгэл зүйн зөвлөгөөний онол, арга зүй гэсэн үндсэн 2 чиглэлээр томьёолон ажиллаж байна.
Багшлах бүрэлдэхүүн:
Одоогоор сэтгэл судлал арга зүйн тэнхим нь нийт 13 багштай, үүнээс тэнхимийн эрхлэгч -1, зөвлөх профессор – 2, профессор – 2, дэд профессор – 3, ахлах багш – 2, багш – 3, нийт 11 доктор (Ph.D), магистрын зэрэгтэй 3 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Мөн тэнхимийн багш нараас МУБИС-ийн удирдлагын түвшинд шийдвэр гаргах болон түүний хэрэгжилтийг үнэлж дүгнэх үйл ажиллагаанд оролцож ажилладаг. Тухайлбал, МУБИС-ийн Эрдмийн зөвлөлд профессор О.Мягмар, МУБИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хорооны гишүүнээр Боловсрол судлалын сургуулийн эрдмийн зөвлөлд профессор Б.Туяа, профессор О.Мягмар, Д.Цэрэндондов нар ажилладаг.
Оюутан, төгсөгчид:
1997 оноос хойш нийгмийн төрөл бүрийн салбарт ажиллах хэрэглээний сэтгэл судлалыг голлосон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж, өнөөг хүртэл бакалавр, магистр, докторын түвшиний нийт 600 гаруй мэргэжилтэн, сүүлийн 5 жилд 158 бакалавр зэрэгтэй сэтгэл зүйч, 76 магистр, 7 докторын зэрэгтэй эрдэмтэн төрүүлжээ.
2021-2022 оны хичээлийн жилд сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөрт 542, магистрын хөтөлбөрт 69, докторын хөтөлбөрт 46 оюутан суралцаж байна.
Сургалтын орчин:
Сэтгэл судлалын туршилт судалгааны ажлыг Боловсрол судлалын сургуулийн нэгдсэн лабораторид, сэтгэл зүйн зөвлөгөө, заслын практик хичээл, дадлагын түшиц нэгж болох Сэтгэл зүйн үйлчилгээний төвтэй хамтран ажиллаж байна.
МУБИС-ийн Төв номын санд сэтгэл судлалын хичээлүүдтэй холбоотой нийт 5207 бүтээл (ном, сурах бичиг, доктор, магистрын ажлын бүтээл)-ийг монгол болон гадаад хэл дээр ашиглах боломжтой.
Онцлох ажил, амжилт:
- "Сэтгэл судлал" бакалаврын хөтөлбөр (D031301) 2020 оны 5 дугаар сард Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн магадлан итгэмжлэлд орж, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
- МУБИС-ийн багш боловсролын хөтөлбөрт “Хүний хөгжлийн сэтгэл судлал”, “Боловсролын сэтгэл судлал” хичээлийг заадаг бөгөөд эдгээр нь ОУ-ын АSIIN байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн..
- МУБИС-ийн багшийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос эхэлсэн “100 сайн хичээл аян”-д тус тэнхимээс 2017-2018 оны хичээлийн жилд “Хүний хөгжлийн сэтгэл судлал”, 2018-2019 оны хичээлийн жилд “Сэтгэц заслын удиртгал” хичээл тус тус шалгарсан бөгөөд Тэнхимийг хөгжүүлэх 3 жилийн төлөвлөгөө (2015-2018) –ний биелэлт, ажлын үзүүлэлтээр МУБИС-ийн шилдэг 5 тэнхимийн нэгээр шалгарсан.
Гадаад хамтын ажиллагаа:
Сэтгэл судлал арга зүйн тэнхим нь ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Буриадын Багшийн их сургууль, Японы Хёгогийн Боловсролын Их Сургууль, Нагоя их сургууль, БНХАУ-ын Донгбэйн их сургууль, ОХУ-ын Уралын их сургууль, ОХУ-ын Якутск хотын улсын их сургуулийн нийгэм, угсаатны сэтгэл судлалын тэнхимтэй сургалт, судалгаа, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна.
|
- Овог: Ганбат
- Нэр: Галсанжамц
- Ажлын байрны зэрэглэл: Багш
- Үндсэн мэргэжил: Сэтгэл судлаач
- Боловсролын зэрэг, цол: Доктор
- Судалгааны тэргүүлэх чиглэл: Удирдлагын сэтгэл судлал, Байгууллагын сэтгэл судлал, Боловсролын сэтгэл судлал
- Заадаг үндсэн хичээл:
-Удирдлагын сэтгэл судлал
-Байгууллагын сэтгэл судлал
-Боловсролын сэтгэл судлал
-Ерөнхий сэтгэл судлал
|
|
- Овог: Доржминчин
- Нэр: Дэлгэрмаа
- Ажлын байрны зэрэглэл: Багш
- Үндсэн мэргэжил: Сэтгэл судлаач
- Боловсролын зэрэг, цол: Доктор, дэд профессор
- Заадаг үндсэн хичээл5
Бакалаврын түвшинд:
-Боловсролын сэтгэл судлал
-Сэтргэл судлалын түүх
-Сургуулийн сэтгэл зүйн алба
-Ялгаварт сэтгэл судлал
Магистрын түвшинд:
-Угсаатны сэтгэл зүйн харьцуулсан, судалгаа
Докторын түвшинд:
-Нийгмийн сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд
|
|
- Овог: Оросоо
- Нэр: Тунгалаг
- Ажлын байрны зэрэглэл: Ахлах багш
- Үндсэн мэргэжил: Сэтгэл судлаач
- Боловсролын зэрэг, цол: Доктор (Ph.D.)
- Судалгааны тэргүүлэх чиглэл:
-Хүүхдийн сэтгэл судлал
-Боловсролын сэтгэл судлал
-Мэргэжлийн ёс зүй
-Клиникийн сэтгэл судлал
- Заадаг үндсэн хичээл:
Бакалаврт:
-Сэтгэл зүйчийн мэргэжлийн ёс зүй
-Клиникийн сэтгэл судлал
-Спортын сэтгэл судлал
-Боловсролын сэтгэл судлал
-Нийгмийн ажлын сэтгэл судлал
Магистрт:
-Харилцааны сэтгэл зүйн орчин үеийн асуудлууд
-Суралцахуйн сэтгэл судлал
|
|
- Овог: Баасанхүү
- Нэр: Энхмаа
- Ажлын байрны зэрэглэл: Ахлах багш
- Үндсэн мэргэжил: Сэтгэл судлаач, багш
- Боловсролын зэрэг, цол: Ph.D
- Судалгааны тэргүүлэх чиглэл:
-Сэтгэцфизиологи
- Сэтгэл зүйн эрүүл мэнд
- Боловсролын инновацийн сэтгэл судлал
- Мэргэжлээ сонгох сэтгэл зүйн үндэс
- Заадаг үндсэн хичээл:
-Сэтгэцфизиологи
- Сэтгэл зүйн эрүүл мэнд
- Боловсролын сэтгэл судлал
- Ерөнхий сэтгэл судлал
- Сэтгэл судлал заах арга зүй
|
|
- Овог: Шийрэв
- Нэр: Батболд
- Ажлын байрны зэрэглэл: Багш
- Үндсэн мэргэжил: Сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш
- Боловсролын зэрэг, цол: магистр
- Судалгааны тэргүүлэх чиглэл: Бие хүний сэтгэл судлал, Хөгжлийн сэтгэл судлал, Нийгмийн сэтгэл судлал
- Заадаг үндсэн хичээл: Хөгжлийн сэтгэл судлал, Бие хүний сэтгэл судлал, Хөдөлмөр – Инженерийн сэтгэл судлал, Ерөнхий сэтгэл судлал, Боловсролын сэтгэл судлал.
|