МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим нь 2017 оны 12 сард байгуулагдсан. МУБИС тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр 2013 оноос эхлэн 1 жилийн хөрвөх анги нээн, мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр тус тэнхимийн суурь тавигдсан түүхтэй. Багш боловсролын шинэчлэлийн хүрээнд тусгай боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулан, 2015 оноос бакалаврын 3,5 жилийн сургалтыг эхлүүлсэн.
ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Тусгай болон тэгш хамруулах боловсролын үзэл санаа, судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн онцлогт тохирсон дэмжлэг тусламж үзүүлэх онол, арга зүйн мэдлэг, чадвар, хандлагатай тусгай хэрэгцээт боловсролын багш, мэргэжилтнийг бэлтгэх
багшлах боловсон Хүчин
- МУБИС-ийн үндсэн багшлах боловсон хүчин нь магистр, доктор зэрэгтэй бөгөөд багш нар нь Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр Япон, ОХУ, Хон-Конг, Солонгос зэрэг улс орнуудад мэргэжил дээшлүүсэн.
- Гэрээт багш нар 100 хувь магистр зэрэгтэй бөгөөд тусгай сургуулиудад олон жил ажилласан туршлагатай багш нар ажилладаг.
Судалгааны тэргүүлэх чиглэл
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол
- Тэгш хамруулах боловсрол
- Суралцахуйн түгээмэл загвар
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил ба нийгэмшихүй
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн тулгамдсан асуудал
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, гэр бүлийн асуудал
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг чадавхжуулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх олон нийтийн хандлага гэх мэт.
Гадаад хамтын ажиллагаа
- Японы Хёогогийн Багш боловсролын их сургууль
- ОХУ-ын Эрхүүгийн их сургууль
- Солонгосын Конгжугийн их сургууль
- ОХУ-ын Эрхүү мужийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль
- ЖАЙКА ОУБ
Төгсөгчдийн ажлын байр
Тус мэргэжлээр төгсөгчид нь дараах хүрээнд ажиллах боломжтой.
- Хот хөдөөгийн хүүхэд хөгжлийн төв
- Тусгай цэцэрлэг, сургууль
- Ерөнхий боловсролын сургууль
- Хүүхдийн хөгжлийн үнэлгээний комисс
- Тусгай боловсрол, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх салбарын магистр суралцсан тохиолдолд эрдэм шинжилгээ, судалгааны төв
- Улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургууль
- Албан бус боловсролын төв
- Хүүхэд хамгаалал, халамжийн төв
- Нийслэл, аймаг дүүргийн боловсролын газар
Тэнхимийн багш нар
|
- Овог: Чулуунбаатар
- Нэр: Байгалмаа
- Ажлын байрны зэрэглэл: Тэнхимийн эрхлэгч, дэд профессор
- Үндсэн мэргэжил: Хүний их эмч/ Багш
- Боловсролын зэрэг, цол: Сэтгэл судлалын доктор (Ph.D)
- Судалгааны тэргүүлэх чиглэл: Эрүүл мэндийн боловсрол, Тэгш хамруулах боловсролын асуудлууд, Зан үйлийн өөрчлөлт
- Заадаг үндсэн хичээл:
- Хүний биеийн анатоми, физиологи
- Бага насны хүүхдийн өвчин эмгэг
- Тулгуур хөдөлгөөн болон хавсарсан бэрхшээлтэй хүүхдийн боловсрол
- Сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлийн эмгэгтэй хүүхдийн боловсрол
|
|
- Овог: Гэлэн
- Нэр: Батцэнгэл
- Ажлын байрны зэрэглэл: Багш
- Үндсэн мэргэжил: согог зүйч, сэтгэл судлаач
- Боловсролын зэрэг, цол: Доктор Ph.D, дэд.проф.
- Судалгааны тэргүүлэх чиглэл: хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл судлал, хэл засал,
- Заадаг үндсэн хичээл:
- Тусгай сэтгэл судлал,
- Хэл засал
- Тусгай боловсролын удиртгал
- Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол
|
|
- Овог: Хашбат
- Нэр: Бямбажав
- Мэргэжлийн түвшин: Багш
- Үндсэн мэргэжил: Тусгай хэрэгцээт боловсрол
- Боловсролын зэрэг: Магистр
- Судалгааны тэргүүлэх чиглэл: Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн боловсролын дэмжлэг
- Заадаг үндсэн хичээлүүд:
- Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсрол
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн илрүүлэлт, үнэлгээ
- Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн боловсрол
|
|
- Овог: Буман-Эрдэнэ
- Нэр: Саранзаяа
- Ажлын байрны зэрэглэл: Багш
- Үндсэн мэргэжил: Газарзүй-Биологийн багш, Тусгай хэрэгцээт боловсролын багш /Магистр/
- Боловсролын зэрэг, цол: Магистр
- Судалгааны тэргүүлэх чиглэл: Оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах стратеги
- Заадаг үндсэн хичээл:
- Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол
- Тусгай хэрэгцээт боловсролын стратеги, менежмент
- Харааны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол
|