ERASMUS+ RETEACH буюу "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн хүрээнд “Сургалтын хөтөлбөр болон сургалт, суралцахуйн шинэлэг арга зүйн чадавхыг бэхжүүлэх” сургалт 6 дугаар сарын 2-6 өдрүүдэд Улаанбаатар хотод МУБИС-д зохион байгуулагдаж байна. "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр Их Сургууль ажиллаж байгаа бөгөөд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Р
умын улсын Брасов дахь Трансилваний Их Сургууль, Италийн Палермогийн их сургууль, Итали улсын Боловсролын хамтын ажиллагааны байгууллага CESIE, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль, Хангай Дээд Сургууль, Дархан Дээд Сургууль төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн сургалтын үндсэн хүлээн авагч сургуулиар МУБИС ажиллаж байна.

Төслийн үр дүнд Европын багшийн боловсролын бодлого, сургалтын шинэ аргачлалаас суралцаж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах юм.
Төслийн хүрээнд чадавх бэхжүүлэх сургалтууд цувралаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь Итали улсын Палермо хотод хоёр удаа зохион байгуулагдсан сургалтууд ногоон болон дижитал шилжилтэд чиглэсэн багш боловсролын бодлого, Европын холбооны сайн туршлагыг судлах, бодит практикт хэрхэн нэвтрүүлэхэд чиглэсэн кейс практикт чиглэсэн байна. Энэ удаагийн сургалт МУБИС дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд төслийн хүрээнд сайжруулан шинэчилж байгаа багш бэлтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, туршихад бэлтгэх сургалтын арга зүйд чиглэж байгаагаараа онцлог байна. Сургалтад танхим болон цахимаар шинэчилсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэх багш нар болон төслийн хамтрагч 80 гаруй оролцогчид оролцож байна.
