Сэтгэл судлаач оюутнуудын "Сүлд" клуб байгуулагдлаа

Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн 3р курсийн сэтгэл судлаач оюутнуудын санаачлан байгуулсан "СҮЛД" клуб 2024-02-05-ны өдөр нээлтийн арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа.

"ЭРСДЭЛ ДЭЭР ТУЛГУУРЛАЖ, БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ" уриатай тус клубийн үндсэн зорилго нь СЭТГЭЛ СУДЛААЧ мэргэжлээр суралцаж төгсөөд хууль хүчний байгууллагад ажиллах сонирхолтой, цаашид мэргэших ур чадвар эзэмших, хүмүүнлэг сайн дурын үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, нийгэмд эерэг хандлага түгээх, мэргэжлийн баримжаа авч гишүүдээ чадавхжуулах юм. 

СҮЛД клубийн Тэргүүнээр БоСС-ийн ССАЗТ 3-р дамжааны оюутан Б.ГООМАРАЛ, Дэд тэргүүнээр Ч.ТЭЛМҮҮН нар тус тус ажиллах юм.

"СҮЛД" клубийн нээлтийн үйл ажиллагаанд ССАЗТ тэнхимийн эрхлэгч доктор Г.Галсанжамц оролцон оюутнууддаа баяр хүргэж бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа хэлсэн бол ОХҮТ-ийн мэргэжилтэн Т.Дуламрагчаа, Клубүүдийн Зөвлөлийн тэргүүн БоСС-ийн оюутан Оюунтунгалаг нар клубийн гишүүдэд талархал илэрхийлж өндөр амжилт хүсэв. Шинэхэн клубийн ментор багшаар Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор М.Хишиг-Ундрах багш ажиллаж оюутнууддаа зөвлөн чиглүүлж байна. Үйл ажиллагаанд нийт 54 оюутан залуус оролцлоо.

Бусад мэдээ