Боловсрол судлалын сургуулийн “ВОЛЕЙБОЛ”-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, авьяас чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Боловсрол судлалын сургуулийн “ВОЛЕЙБОЛ”-ын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 10 сарын 19-нд болж өндөрлөлөө.

Тэмцээн, уралдаандаа идэвхтэй оролцсон анги хамт олон, баг тамирчдадаа цаашдын сурлага, урлаг, сортын өндөр амжилт хүсье.

-Эмэгтэй шилдэг холбогч:

Нийгмийн ажил-2 ангийн оюутан Б.Энхмэнд

-Эрэгтэй шилдэг холбогч:

Сэтгэл судлал-1 ангийн оюутан Бат-Отгон

-Шилдэг тоглогч /Эрэгтэй/:

Сэтгэл судлал -3.3 ангийн оюутан А.Сайханбилэг

-Шилдэг тоглогч /Эмэгтэй/:

Сэтгэл судлал-1 ангийн оюутан Б.Мишээл

“Волейбол” эрэгтэй төрөлд:

-I-p байр: Сэтгэл судлал-3.3 ангийн хамт олон

-II-p байр: Сэтгэл судлал-1 ангийн хамт олон

-III-p байр: Сэтгэл судлал-2 ангийн хамт олон

“Волейбол” эмэгтэй төрөлд:

-I-p байр: Сэтгэл судлал-1 ангийн хамт олон

-II-p байр: Сургуулийн сэтгэл зүйч-3 ангийн хамт олон

-III-р байр: Нийгмийн ажил-2 ангийн хамт олон тус тус шалгарлаа.

Бусад мэдээ