Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хамтын ажиллагаатай БНХАУ-ЫН JINZHONG их сургуулийн оюутан, багш нарын айлчлал 2025.10.16-2025.10.21 өдөр хүртэл үргэлжиллээ.
Айлчлалын эхний буюу 2025.10.16 өдөр тус сургуулийн багш, оюутнууд Боловсрол судлалын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Зочдыг Боловсрол судлалын сургуулийн захирал Д.Мөнхжаргал, хөтөлбөрийн албаны дарга Ж.Шинэбаяр, Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч Л.Ариунжаргал, багш ажилчид хүлээн авч сургуулиа танилцуулан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.