Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сэтгэл зүйн үйлчилгээний төв ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай хамтран ажиллалаа

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сэтгэл зүйн үйлчилгээний төв ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай хамтран ажиллалаа. Баруун хязгаараас ирсэн төгсөх ангийн сурагчдад багш мэргэжлийн үнэ цэнэ, МУБИС болон БоСС-ийн онцлог, мэргэжил сонголт, сэтгэл зүйн асуудлын талаар мэдээлэл өгч, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээг амжилттай үзүүллээ.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн эрхлэгч доктор, дэд профессор М.Хишиг-Ундрах сэтгэл зүйч мэргэжлийн үнэ цэнэ, сэтгэл зүйн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ сурагчдын сонирхсон болон тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлын талаарх нээлттэй, илэн далангүй асуултуудад хариулж, халуун дотно яриа өрнүүлэв.

Боловсрол судлалын сургуулийн хөтөлбөрийн албаны дарга Ж.Шинэбаяр “МУБИС-ийн элсэлт”-ийн талаар мэдээлэл, Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн сэтгэл судлаач, доктор А.Еркежан “Мэргэжил сонголт” сэдвээр сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Мөн оюутны хөгжил, үйлчилгээний төвийн менежер Б.Цогзол, каталогч, номын санч Д.Цолмон нар МУБИС-ийн оюутны хөгжлийн танхим болон номын сангийн үйл ажиллагаа, орчныг танилцуулсан.

Монгол Улсын Боловсролын их сургуулийг зорин ирж танилцсан Баян-Өлгий аймгийн төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д нь амжилт хүсэж, хүссэн сургуульдаа элсэн суралцахыг ерөөе.

Бусад мэдээ