“Сайн сайхан байдлыг цогцлоохын төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх нь” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн хичээлийн IX байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хуралд Нийгмийн ажилтан, Нийгмийн ажилтан-хүүхдийн арга зүйч мэргэжлээр суралцдаг бакалаврын 2-4 дүгээр дамжааны оюутнууд болон нийгмийн ажлын магистрын хөтөлбөрөөр суралцагчид оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн.

Тус хурал нь 1) Хүн амын бүлгүүдийн сайн сайхан байдлыг бэхжүүлэх нь, 2) Орон нутгийн хөгжил, сайн сайхан байдал, эв нэгдлийг бэхжүүлэх нь, 3) Нийгмийн сайн сайхан байдал, эв нэгдлийг бэхжүүлэх нь гэсэн 3 салбараар зохион байгуулагдсан
Хуралд нийт 20 илтгэл хэлэлцэгдсэнээс салбар бүрээс дор дурдсан илтгэлүүд шагналт байрт шалгарлаа. Үүнд:
Салбар хуралдаан I
- 1-р байр: “Асрамжийн төвд амьдарч буй хүүхдийн гэр бүлдээ дотносон дасах байдлыг судалсан дүн” илтгэгч: Б.Номин НАХАЗ-ын 4-р курс
- 2-р байр: “Өсвөр насны охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгцээ” илтгэгч: Б.Сүглэгмаа, Х.Намуунаа НА-4-р курс
- 3-р байр: ” ЕБС-ийн хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны хэрэгжилтийг судалсан нь” илтгэгч: Я.Мөнгөнчимэг НАХАЗ-4-р курс
Салбар хуралдаан II
- 1-р байр: “Өсвөр үеийнхний давуу чанарыг тодорхойлсон нь (Дорноговь аймгийн жишээн дээр)” илтгэгч: М.Буянхишиг НАХАЗ-4-р курс
- 2-р байр: “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багшийн хамтын ажиллагаа” илтгэгч: Х.Булган НА-4-р курс
- 3-р байр: “МУБИС-ийн БоСС-ийн оюутны цагийн ажил эрхлэлт ба сурлагад үзүүлэх” илтгэгч: Б.Марал-Эрдэнэ НАХАЗ-2-р курс
Салбар хуралдаан III
- 1-р байр: “Хүүхэд хамгааллын үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг судалсан нь (сургуулийн нийгмийн ажлын жишээн дээр)” илтгэгч: Э.Сондор НА-4-р курс
- 2-р байр: “Оюутнуудын гар утасны хэрэглээ ба сурлагад үзүүлэх нөлөө” илтгэгч: Б.Мөнгөнтуяа, Б.Мөнхзул НА-2-р курс
- 3-р байр: “Сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрнаас халшрах хам шинжийг судлах” илтгэгч: А.Цэрэн-Очир НА-4-р курс тус тус шалгарав.
Салбар хуралдааны шүүгчээр Азийн хөгжлийн банкны төслийн зохицуулагч О.Нямгэрэл, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын орлогч Б.Санжаа болон НААЗТ-ийн эрхлэгч, дэд профессор Т.Цэндсүрэн, багш Н.Оюут-Эрдэнэ, Х.Өлзийтунгалаг, Б.Мягмарсүрэн нар ажиллаа.
