Эрдмийн баярын үйл ажиллагаанд эрдэмтэн багш, ажилтан, төгсөгч нар оролцож, Хөтөлбөрийн дарга Ж.Шинэбаяр үг хэлэн нээв. Бакалаврын зэрэг 29 оюутан, магистрын зэрэг 26 оюутан диплом, ромбо гардан авч, төгсөгчдийн тангараг өргөлөө.
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Шилдэг төгсөгч”-өөр
1. Сэтгэл судлаач мэргэжлээр төгсөгч Анхбаярын Ундармаа
2. Багш, насан туршийн боловсрол мэргэжлээр төгсөгч Пүрэвдоржийн Мөнхцэцэг
3. Нийгмийн ажилтан мэргэжлээр төгсөгч Хүрэлтөмөрийн Нямханд
Боловсрол Судлалын сургуулийн “Шилдэг төгсөгч”-өөр
1. Багш, насан туршийн боловсрол мэргэжлээр төгсөгч Батхуягийн Байгалмаа
2. Сэтгэл судлаач мэргэжлээр төгсөгч Содномдэлгэрийн Энхмаа нар тус тус шагнагдлаа.
Эрдмийн шимийг хүртэж, мэргэжлийн дипломоо гардан авч буй нийт төгсөгчдөдөө амжилтын дээдийг ерөөе.