НИЙГМИЙН АЖЛЫН XXVII МЭРГЭЖЛИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим 2024-2025 оны хичээлийн жилд Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ? Нийгмийн ажлын мэргэжлийн XXVII олимпиадыг “НИЙГМИЙН АЖИЛТНУУД ДАЛАЙЦТАЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Олимпиадад нийгмийн ажлын 1-4 дугаар курс, Нийгмийн ажилтан хүүхдийн арга зүйчийн 1-4 дугаар курсийн найман ангийн оюутнууд оролцож хоёр үе шаттайгаар өрсөлдөв. 1997 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд тус олимпиадын зохион байгуулалт арга шинэчлэгдсээр байгаа бөгөөд олимпиадын 1-р үе шатанд оюутнууд анги хамт олноороо мэргэжлийн мэдлэг чадварын сорилыг “Нийгмийн ажлын арга зүй”-1, 2 нийгмийн ажлын онол, мэргэжлийн удиртгал, хүүхдийн оролцоог дэмжих арга зүй хичээлүүдээр шалгалт өгөв. Хоёрдугаар үе шатанд Сургуулийн нийгмийн ажил, Нийгмийн халамжийн салбар дахь нийгмийн ажил, ШШГБ харьяа Хорихын нийгмийн ажил, Хүүхэд хамгааллын салбарын нийгмийн ажил, Сум, хорооны нийгмийн ажил, Эрүүл мэндийн салбарын нийгмийн ажил, Гэр бүлийн салбарын нийгмийн ажил,Залуучуудтай ажиллах нийгмийн ажил сэдвүүдийн хүрээнд багууд мэндчилгээ, чөлөөт сэтгэлгээ, нөлөөллийн ажлын видео гэрийн даалгавар гэсэн бүтээлч арга зүйгээр өрсөлдөж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн ажлын нийтлэг стандартын хуулийн мэдлэгээ сорьсон.

Олимпиадын

1- р байранд: Нийгмийн ажил- хүүхдийн арга зүйчийн 4-р курс

2- р байранд: Нийгмийн ажилтны 4 дугаар курс

3- р байранд: Нийгмийн ажил-хүүхдийн арга зүйчийн 3-р курс  

Тусгай байранд: Нийгмийн ажилтны 2-р курсийн баг хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Шүүгчийн бүрэлдэхүүнд:

• Ч.Отгонцэцэг /НААЗТ-ийн 2002 оны төгсөгч, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, Сэтгэлийн гэгээ сэтгэл зүйн төвийн захирал /

• Ш.Галбадрах/ НААЗТ-ийн 2001 оны төгсөгч, Хамтдаа төв ТББ-ын захирал /

• Б.Мөнх-Эрдэнэ /НААЗТ-ийн 2015 оны төгсөгч, НБГ-ын хүүхдийн эрх, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн/

• Б.Энхболд / НААЗТ-ийн 2017 оны төгсөгч, Баянзүрх дүүргийн 4-р хорооны засаг дарга /

   Б.Ундрахболор / НААЗТ-ийн 2022 оны төгсөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын мэргэжилтэн нар ажиллав.

Бусад мэдээ