"ОЮУТНЫ ИНДЭР" ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

 

Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн "Судлаач оюутан" клубийн хамт олон оюутан, суралцагчдын хөгжлийг дэмжих, хамтын туршлагаа хуваалцах зорилгоор "ОЮУТНЫ ИНДЭР" үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Тус үйл ажиллагааны хамгийн анхны зочин БХАН-ы СБХХ-ийн зохицуулагч Д.Ану БХАН болон МУБИС-ийн хамтын үйл ажиллагаа, судалгааны ажил хийхэд шаардагдах ур чадварын тухай өөрийн туршлагаа хуваалцлаа. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн зочиндоо болон идэвхтэй оролцсон оюутнууд та бүхэндээ талархал илэрхийлье.


Бусад мэдээ