ОЮУТНЫ АМЖИЛТ – БИДНИЙ БАХАРХАЛ

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн “Багш, насан туршийн боловсрол” хөтөлбөрийн 1 дүгээр курсын оюутан У.Аззаяа нь сурлага, спортын амжилтаа хослуулан, сургуулийнхаа нэрийг спортын дэвжээнд өндөрт өргөж яваа манай бахархалт оюутнуудын нэг билээ. Түүний сүүлийн амжилтаас дурдвал, олон улсын чансаатай, бүсний ангиллаар зохион байгуулагддаг 8 дахь удаагийн “AJP Tour Ulaanbaatar International Jiu Jitsu Championship” тэмцээнд насанд хүрэгчдийн -70 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн юм.
Оюутныхаа амжилтыг үнэлж, Боловсрол судлалын сургуулийн захирал Д.Мөнхжаргал, У.Аззаяатай уулзан баяр хүргэж, цаашдын сурлага, спортын замналд нь өндөр амжилт хүсэж, гарын бэлэг гардууллаа. 

Хичээл зүтгэл, тэвчээр, тууштай байдлаараа үеийн нөхдөдөө үлгэрлэж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж яваа У.Аззаяагаараа бид бахархаж байна. Амжилт бүхэн тань арвижиж, олон улсын дэвжээнд эх орон, сургуулийнхаа нэрийг улам өндөрт өргөхийг хүсэн ерөөе! 

Related news