Боловсрол судлалын сургуулийн төгсөгчдийн анхдугаар форум боллоо

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулиас “Хамтын ажиллагаа, Түншлэл” төгсөгчдийн анхдугаар форумыг 11дүгээр сарын 27-нд МУБИС-ийн төв номын сангийн хурлын зааланд зохион байгууллаа.

Төгсөгчдийн анхдугаар форумд Боловсрол судлалын сургуулийн

  • Боловсрол судлал арга зүйн тэнхим
  • Сэтгэл судлал арга зүйн тэнхим
  • Нийгмийн ажил арга зүйн тэнхим
  • Боловсролын удирдлагын тэнхим
  • Судалгаа арга зүйн тэнхим
  • Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим
  • Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцон хоёр үе шаттайгаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Боловсрол судлалын сургуулийн захирал Д.Мөнхжаргал форумыг нээж үг хэлэхдээ, “Төгсөгчдийн ажил эрхлэлт, нийгэмд эзэлж буй байр суурь, мэргэжлийн эрэлт хэрэгцээ, төрөлх сургуульдаа үзүүлж буй нөлөөлөл зэргээс тухайн их сургуулийн чанар чансааг тодорхойлж байдаг онцлогтой. Иймд өнөөдөр бид сургууль төгсөгчид болон сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны шинэ хувилбарыг бий болгохын тулд энэхүү форумыг зохион байгуулж байна. Боловсролын тогтолцоог чанаржуулах, боловсролын салбарт шинэчлэл авчрах, нийгмийн хамгаалал, нийгмийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлд хүчтэй нөлөө үзүүлэх боломж манай сургуулийн төгсөгчдийн өмнө нээлттэй байна” гэсэн юм.

“Хөдөлмөрийн зах зээл, мэргэжилтний эрэлт, төгсөгчдийн ажил эрхлэлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төгсөгчдийн оролцоо, боломж хэлэлцүүлгийг Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн эрхлэгч Доктор, Дэд профессор Т.Цэндсүрэн, Насан туршийн боловсрол зайн сургалтын тэнхимийн эрхлэгч Доктор Д.Үүрийнтуяа нар чиглүүлж, панелистаар:

  • Нийгмийн ажилтны 2011 оны төгсөгч, Нийслэлийн ГБХЗХГазрын хүүхэд хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан,
  • Сэтгэл судлаачийн 2020 оны төгсөгч, Натурмед сэргээн засах төвийн сэтгэл судлаач Э.Уянга,
  • Боловсрол судлаачийн 2021 оны төгсөгч, Нэг бүс-Нэг зам олон улсын хөгжийн судалгааны академийн сургалтын менежер М.Болормаа
  • Тусгай хэрэгцээт боловсролын багшийн 2021 оны төгсөгч, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хэл яриа нийгэмшихүйн багш Б.Цэндээхүү,
  • Насан туршийн боловсролын багшийн  2019 оны төгсөгч, БГД-ийн Насан туршийн сургалтын төвийн багш М.Лосол нар оролцлоо.

Уг хэлэлцүүлгийн үеэр Боловсрол судлалын сургуулийн төгсөгчдийн ажлын байрны хэрэгцээ нийгэмд өндөр байгаа ч, нийгмийн шаардлагад хүрч ажиллахад хүндрэлтэй, ажлын чиг үүрэг нийцэхгүй байгааг дурдаж, цаашид их сургуулийн мэргэжлийн хичээлд нэмэлтээр судлах шаардлагатай хэмээн үзсэн сэдвийн талаар санал оруулсан юм.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар үе шат буюу “Сургууль, төгсөгчдийн хамтын ажиллагаа түншлэл, хөтөлбөрийг сайжруулах, сургуулийг хөгжүүлэхэд бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч, Дэд профессор Г.Батцэнгэл, Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн эрхлэгч  Доктор Г.Галсанжамц нар чиглүүлж, панелистаар:

  • Нийгмийн ажилтны 2017 оны төгсөгч, БЗД-ийн 4-р хорооны засаг дарга Б.Энхболд,
  • Сэтгэл судлаачийн 2023 оны төгсөгч, MIU сургуулийн сэтгэл зүйч Ө.Цэнгэлжаргал,
  • Боловсрол судлаачийн 2022 оны төсөгч, Шинэ зуун билэг олон улсын сургуулийн ICT багш Д.Мөнхтөр,
  • Насан туршийн боловсролын багшийн төгсөгч, ЧД-ийн насан туршийн төвийн багш Б.Одбаяр,
  • Тусгай хэрэгцээт боловсролын багшийн 2023 оны төгсөгч, тэгш тусгал ТББ-ийн оффис менежер Д.Үүрийнтуяа

нар оролцож, ажлын байран дахь нийгмийн хэрэгцээ, шаардлага, туршлага, цаашид хэрэгжүүлэх санаа, хамтран ажиллах боломж, арга замын талаарх санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Уг форумын зорилго нь сургууль, суралцагч, төгсөгч эргэх холбоотой ажиллахад хамтын ажиллагааны түншлэлд суурилсан төгсөгчийн оролцоог хангах, санал санаачилгыг дэмжих таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн бөгөөд хэлэлцүүлгийн дараа Боловсрол судлалын сургуулийн төгсөгчдийн холбоог байгуулах санал авч, ажлын хэсэг томилсон юм.

Мөн “Хамтын ажиллагаа, Түншлэл” төгсөгчдийн анхдугаар форумын үйл ажиллаагаа болон хэлэлцүүлгийг Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн оюутнууд дохионы хэлээр орчуулга хийсэн нь Боловсрол судлалын сургуулийн онцлог, давуу талыг харууллаа.


Нийгмийн ажилтны 2011 оны төгсөгч, Нийслэлийн ГБХЗХГазрын хүүхэд хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан


Панелист Тусгай хэрэгцээт боловсролын багшийн 2021 оны төгсөгч, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хэл яриа нийгэмшихүйн багш Б.Цэндээхүү, Сэтгэл судлаачийн 2020 оны төгсөгч, Натурмед сэргээн засах төвийн сэтгэл судлаач Э.Уянга, Боловсрол судлаачийн 2021 оны төгсөгч, Нэг бүс-Нэг зам олон улсын хөгжийн судалгааны академийн сургалтын менежер М.Болормаа, чиглүүлэгч Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн эрхлэгч Доктор Д.Үүрийнтуяа нар хэлэлцүүлэгт оролцож буй нь


 

Насан туршийн боловсролын багшийн  2019 оны төгсөгч, БГД-ийн Насан туршийн сургалтын төвийн багш М.Лосол үг хэлж байна.


Нийгмийн ажилтны 2017 оны төгсөгч, БЗД-ийн 4-р хорооны засаг дарга Б.Энхболд


Тусгай хэрэгцээт боловсролын багшийн 2023 оны төгсөгч, тэгш тусгал ТББ-ийн оффис менежер Д.Үүрийнтуяа


Сэтгэл судлаачийн 2023 оны төгсөгч, MIU сургуулийн сэтгэл зүйч Ө.Цэнгэлжаргал


Боловсрол судлаачийн 2022 оны төсөгч, Шинэ зуун билэг олон улсын сургуулийн ICT багш Д.Мөнхтөр үг хэлж байна.


Насан туршийн боловсролын багшийн төгсөгч, ЧД-ийн насан туршийн төвийн багш Б.Одбаяр


Related news